"УЛААНБААТАР МАРАФОН-2017" олон улсын гүйлт болохтой холбогдуулан “Сонгинохайрхан марафон-2017” гүйлтийн тэмцээнийг 2017 оны 04 дүгээр сарын 08-нд Найрамдал зуслангийн замд зохион байгууллаа. Марафонд Засаг даргын Тамгын газрын албан хаагчид болон хороодын төлөөлөл, аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл зэрэг 250 гаруй иргэн оролцож хурд хүчээ сорьсон юм. Арга хэмжээнд Засаг даргын Тамгын газрын дарга М.Баяраа, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Б.Оюунбилэг, Нийслэлийн нийтийн биеийн тамирын хөгжлийн хэлтсийн дарга А.Болдмаа болон бусад төлөөлөгчид оролцлоо.
ТАВАН ХОРООНД АВТОБУСНЫ ДУЛААН ЗОГСООЛЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА
Дүүргийн төрийн байгууллагын дэргэдэх ёс зүйн дэд хорооны гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан өртөөчилсөн арга хэмжээ зохион байгуулагдлаа
