Гэрээний үүргийг хангах тухай

1

Гэрээний үүргийг хангах тухай

2015 оны 10 сарын 26 өдөр                      А/425

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Сангийн сайдын 2012 оны 239 дүгээр тушаал, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 134 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Улсын драмын эрдмийн театрын найруулагч Н.Ганхуягийн бүтээл “Бүүвэй” бэсрэг уянгын драмын жүжгийг дүүргийн хүүхэд залуучуудад үзүүлж мэргэжлийн урлагаар үйлчилж, урлаг гоо зүйн боловсролыг олгох зорилгоор хийгдсэн хамтран ажиллах гэрээний үүргийг хангасугай.

 

2. Гэрээнд заагдсан хот орчмын аялан тоглотын нэг удаагийн зардалд шаардагдах 1.600.000 /нэг сая зургаан зуун мянган/ төгрөгийг дүүргийн Засаг даргын нөөц сангаас олгохыг Засаг даргын Тамгын газрын дарга С.Мөнхчулуунд зөвшөөрсүгэй.

 

 

ЗАСАГ ДАРГА                                     М.ЧИНБОЛД






Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.