
Дурсгалын зүйлс гардуулах тухай
2015 оны 10 сарын 26 өдөр А/426
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Сангийн сайдын 2012 оны 239 дүгээр тушаал, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 134 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нийслэлийн 376 жилийн ойн баярын өдрөөр түүхт ойгоо тэмдгэлэн өнгөрүүлж байгаа нийслэлийн Баянгол, Баянзүрх, Сүхбаатар, Хан-уул дүүргүүдэд баяр хүргэж дурсгалын зүйлсийг гардуулсугай.
2. Дурсгалын зүйлсийг худалдан авахад шаардагдах төсвийг хавсралтаар баталсугай.
3.Батлагдсан төсөвт зарцуулагдах 2.500.00 /хоёр сая таван зуун мянган/ төгрөгийг Засаг даргын нөөц сангаас гаргахыг Засаг даргын Тамгын газрын дарга С.Мөнхчулуунд зөвшөөрсүгэй.
ЗАСАГ ДАРГА М.ЧИНБОЛД
ТАВАН ХОРООНД АВТОБУСНЫ ДУЛААН ЗОГСООЛЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА
Дүүргийн төрийн байгууллагын дэргэдэх ёс зүйн дэд хорооны гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан өртөөчилсөн арга хэмжээ зохион байгуулагдлаа
