Сонгинохайрхан дүүргийн 21-р хороонд байрлах 121-р сургуулийн сурагчдын дотуур байр Нийслэлийн хөрөнгө оруулалтын 1,8 тэрбум төгрөгийн санхүүжилтээр баригдаж 04 дүгээр сарын 15-нд нээлтээ хийлээ. Барилгын ажлыг “Минж проперти” ХХК гүйцэтгэсэн. 100 хүүхдийн хүчин чадалтай дотуур байранд одоогоор 50 хүүхэд амьдарч байна. Дотуур байр ашиглалтанд орсноор сурагчдын сурах нөхцөлийг сайжруулах, сурлагын чанарт эерэгээр нөлөөлөх юм. Дотуур байранд номын сан, хүүхэд хөгжлийн төв, мэдээлэл технологийн танхим зэргийг бүрэн тохижуулах шаардлагатай байгаа. Энэ хөрөнгийг дүүргийн санхүүжилтээр шийдэх юм.
ТАВАН ХОРООНД АВТОБУСНЫ ДУЛААН ЗОГСООЛЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА
Дүүргийн төрийн байгууллагын дэргэдэх ёс зүйн дэд хорооны гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан өртөөчилсөн арга хэмжээ зохион байгуулагдлаа
