Газар эзэмшүүлэх эрх олгох тухай

4

2015/10/29                    А/432

Газар эзэмшүүлэх эрх олгох

тухай

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3 дахь заалт, 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх заалт, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хүрлын Тэргүүлэгчдийн 2015 оны А/79 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Тус дүүргийн 21 дүгээр хороо Нарийний хөндийн Шар хоолойн аманд Эрчимжсэн мал аж ахуйн цогцолбор фермер барих зориулалтаар1.0 га газрыг дүүргийн Засаг даргын Тамгын газарт 5 жилийн хугацаагаар эзэмшүүлсүгэй.

2.  Уг газар эзэмших зөвшөөрөл олгогдсон  газрын схем зургийг батлуулах, газар ашиглалтын явцад  хяналт тавьж ажиллахыг Өмч, газрын харилцааны  алба  /Г.Баярсайхан/-д үүрэг болгосугай.

 

ЗАСАГ ДАРГА                                 М.ЧИНБОЛД

 

 

 

 

 

 

 






Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.