“ЭРҮҮЛ ЗӨВ ХООЛЫГ ЭРХЭМЛЭГЧ РЕСТОРАН” ШАЛГАРУУЛАХ УДИРДАМЖ

3

2015/11/03                                                   А/439

“Эрүүл зөв хоолыг эрхэмлэгч

 ресторан” шалгаруулах тухай

            Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг,Засгийн газрын 2005 оны 246 дугаар тогтоол, 2009 оны 239 дүгээр тогтоол, Сангийн сайдын 2012 оны 239 дүгээр тушаал, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 134 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ  нь: 

 

1.    Дүүргийн нутаг дэвсгэрт хоол үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдээс “Эрүүл зөв хоолыг эрхэмлэгч ресторан” шалгаруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг нэгдүгээр, удирдамжийг хоёрдугаар, шаардагдах зардлыг гуравдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.    Шалгаруулалтанд шаардагдах зардал 60.000 /жаран мянган/ төгрөгийг Засаг даргын нөөц сангаас гаргахыг Засаг даргын Тамгын газрын дарга С.Мөнхчулуунд зөвшөөрсүгэй. 

3.    Дээрхи  үйл ажиллагааг зохион байгуулж үр дүнг тооцох, удирдлага, арга зүйгээр хангаж ажиллахыг Худалдаа, үйлчилгээний хэлтэс   /Г.Ууганбаяр/, Дүүргийн эрүүл мэндийн төв  /Ш.Хажидмаа/, хууль, журмыг сурталчилан сургалт зохион байгуулахыг Захиргаа, хуулийн хэлтэс /А.Пүрэвсүрэн/, Хэвлэл мэдээллийн  хэрэгсэлээр сурталчлахыг Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах алба  /У.Буянболор/-т тус тус үүрэг болгосугай.

 

ЗАСАГ ДАРГА                                         М.ЧИНБОЛД

 

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын

2015оны ...  -р сарын ...  -ны  өдрийн

......-р захирамжийн  нэгдүгээр хавсралт

 

“ЭРҮҮЛ ЗӨВ ХООЛЫГ ЭРХЭМЛЭГЧ РЕСТОРАН”

ШАЛГАРУУЛАХ АЖЛЫН ХЭСГИЙН БҮРЭЛДЭХҮҮН

Ахлагч:

Г. Ууганбаяр

Худалдаа, үйлчилгээний хэлтсийн дарга

 

Гишүүд

У.Буянболор

Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга 

 

 

С.Мижиддорж

Захиргаа, хуулийн хэлтсийн эрх зүйн сургалт, сурталчилгаа хариуцсан мэргэжилтэн

 

 

Д.Батцацрал

Эрүүл мэндийн төвийн хоол тэжээл  хүнсний      аюулгүй    байдал   хариуцсан    эмч

 

Нарийн бичгийн дарга:

С.Сайнбаяр

Худалдаа, үйлчилгээний хэлтсийн нийтийн хоол хариуцсан мэргэжилтэн

                                                               Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын

                                                                     2015 оны ...  -р сарын ... -ны  өдрийн

                                                                    ..... -р захирамжийн хоёрдугаар хавсралт

 

“ЭРҮҮЛ ЗӨВ ХООЛЫГ ЭРХЭМЛЭГЧ РЕСТОРАН”

ШАЛГАРУУЛАХ УДИРДАМЖ

         НЭГ. Зорилго:

        Халдварт бус өвчний гол эрсдэлт хүчин зүйл болох эрүүл зөв хооллолт, аюулгүй хүнсний хэрэглээг хүн амын дунд төлөвшүүлэх, халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлийг бууруулах зорилгоор  “Эрүүл зөв хоолыг эрхэмлэгч ресторан”  болоход туслах, дэмжих, арга зүйгээр хангах, ресторануудыг татан оролцуулахад оршино.

        ХОЁР. Хамрах хүрээ:

Дүүргийн нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж буй ресторанууд

        ГУРАВ. Хэрэгжүүлэх хугацаа:

2015 оны 10 дугаар сарын 29-наас  11 сарын 30-ныг хүртэл

        ДӨРӨВ. Үйл ажиллагааны чиглэл

 

 

 

Хэрэгжүүлэх ажил

 

Хугацаа

 

Хариуцах эзэн

 

Үр дүн

 

1

 

Захирамжийг аж ахуй нэгж, албан байгууллагуудад хүргүүлэх

 

  11 сарын

06-ны дотор

 

С.Сайнбаяр

Тушаал  аж ахуй нэгж,албан байгууллагуудад хүргэгдсэн байна.

 

2

 

Мэдээллийн хэрэгсэлээр сурталчилах

 

      11 сар

 

У.Буянболор

Мэдээллийн хэрэгслүүдээр сурталчилгаа хийгдсэн байна.

 

 

3

 

 

Уулзалт, сургалт зохион байгуулах

 

  11 сарын 

10-ны дотор

 

С.Мижиддорж

Д. Батцацрал

С. Сайнбаяр

Уулзалтаар эрүүл аюулгүй хүнс, зохистой хооллолт, хүнсний аюулгүй байдлын талаар уулзалт, сургалт зохион байгуулж хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар хэлэлцүүлэг хийнэ

 

 

 

 

 

4

 

 

 

 

 

 

         Тайланг хүлээн      

 

авах

 

 

 

 

 

 11 сарын

15-ны дотор

 

 

 

 

 

Ажлын хэсгийн гишүүд

Тайлангийн хугацаанд хийсэн бүтээлч    ажил, гарсан үр дүн, тулгарсан бэрхшээл, тэдгээрийг хэрхэн шийдвэрлэсэн арга зам зэрэг тухайн үйл ажиллагаатай холбоотой мэдээ, мэдээллийг зураг болон бусад материалаар баримтжуулан ирүүлсэн байна.

 

5

 

Тайланд хяналт үнэлгээ хийж, шаардлагатай аж ахуйн нэгжүүдээр явж үзэх

 

   11 сарын

25-ны дотор

 

Ажлын хэсэг

 

Эхний шатны 5-н  “Эрүүл зөв хоолыг эрхэмлэгч ресторан”  тодорсон байна.

 

6

 

 

Шилдэг рестораныг сонгон тодруулах

 

  11 сарын

30-ны дотор

 

“Эрүүл зөв хоолыг эрхэмлэгч ресторан”-аар тодорсон ААН-д өргөмжлөл, шагнал гардуулах

 

ТАВ. Шалгуур үзүүлэлт

 

 Шалгуур үзүүлэлт

Оноо

/0-10/

1

Ресторан нь “ Хоолны газрын ангилал, зэрэглэл, үндсэн шаардлага”, MNS4946:2005 улсын стандартын шаардлагыг хангасан тухай улсын байцаагчийн дүгнэлт гаргуулсан байх

 

2

Хоолны газрын бүтэц нь хоол, үйлдвэрлэл үйлчилгээний технологийн урсгал шугамыг баримталсан, ажлын байр нь шаардлагатай тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсан байх.

 

3

Хоолны газрууд нь түүхий эдийг хадгалах, хөргөх, хөлдөөх төхөөрөмжөөр бүрэн хангагдсан эсэх, түүхий эд, материалыг стандартын шаардлага хангасан зориулалтын агуулах, хөргөгч, хөлдөөгчинд хадгалах эсэх

 

4

Тухайн аж ахуйн нэгж байгууллага “Эрүүл зөв хоолыг эрхэмлэгч ресторан” болох төлөвлөгөөтэй эсэх, тодорхой үр дүнтэй ажил зохион байгуулсан байх

 

5

 Мэргэжлийн боловсон хүчнээр хангагдсан байх

 

6

Ажиллагсдаа мэргэшүүлэх, эрүүл зөв хоололт, хүнсний аюулгүй байдлын талаар мэдлэг эзэмшүүлж, эрүүл ахуйн зохистой дадлыг хэвшүүлсэн байх

 

7

Олон улсын хэмжээнд мөрдөгдөж байгаа дараах зөвлөмжүүдийг хоолны газрын ажиллагсдад зориулан харагдахуйц байрлалд бичиж тавьсан байна.

А. Гар угаах санамж  Б. Хүнсний бараа бүтээгдхүүн хадгалах нөхцөл

В. Аюулгүй ажиллагааны санамж

 

8

Үйлчилгээнд чанар, эрүүл ахуйн болон гарал үүслийн баталгаатай стандартын шаардлага хангасан түүхий эд, хүнсний нэмэлт, аминдэм, эрдэс бодис , хүнсний зориулалтын стандартын шаардлагад нийцсэн сав, баглаа боодол ашиглах.  

 

9

Нийтийг хамарсан хоол, хүнсээс шалтгаалах хордлого, хордлогот халдвар өвчлөлөөс сэргийлэх, зөв дадалд хэвшүүлэх.

 

10

Үйлчүүлэгчдэд нас хүйс, эрүүл мэнд, хөдөлмөр, цаг уурын нөхцөлд тохируулан өөрийн бие махбодид зайлшгүй шаардлагатай шим тэжээлэг бодисуудыг зохистой харьцаагаар агуулсан хүнс хэрэглэх талаар мэдлэг олгох, арга барил эзэмшүүлэх, хоолны сонголтоо зөв хийхэд туслалцаа үзүүлдэг байх.

 

11

Тусгай хоолны дэглэмтэй хүнд зориулсан / Хүүхдийн хоол, цагаан хоол, чихрийн шижин болон цусны даралт ихсэх, таргалалттай/ хоолны цэстэй байх.

 

12

Хоолны цэсэнд тухайн хоолны орц болон агуулагдах илчлэг, уураг, өөх тос, нүүрс усны хэмжээг бичиж хоолны зургийг нь тавьж үйлчлүүлэгчдийг мэдээллээр хангах боломжийг бүрдүүлсэн эсэх.

 

13

Давс, өөх тос болон сахарын агууламжийг бууруулах чиглэлээр ажил зохион байгуулсан байх /бууруулсан хувь/

 

14

Үйлчилгээний цэсэнд эрүүл бус хүнс оруулахгүй байх / ялангуяа хүүхдийн хоолны цэсэнд хийжүүлсэн ундаа оруулахгүй байх/

 

15

Ногоон жор / байгалийн гаралтай хүнсний бүтээгдэхүүнийг  түгээмэл хэрэглэдэг эсэх/

 

16

Хоол үйлдвэрлэл, үйлчилгээндээ үндэсний үйлдвэрүүдийг дэмжин дотоодын бүтээгдэхүүнийг ашигладаг эсэх.

 

17

Сурталчилсан үзүүлэн таниулах материал, зурагт хуудсыг ил тод харагдахуйц газар байрлуулсан байх.

 

18

Үйлчлүүлэгчдээс авсан санал, асуулгын дүнг байнга гаргадаг байх

 

19

Дотоод хяналтын тогтолцоог нэвтрүүлсэн байх

 

20

Рестораны гадна, дотор талд “Эрүүл зөв хоолыг эрхэмлэгч ресторан, зоогийн газар” гэсэн сурталчилгаа, хаяг тавьж, үйл ажиллагаа нь жигдэрсэн байх.

 

21

Байгууллага бүр “Эрүүл зөв хоолыг эрхэмлэгч ресторан” болох чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр өргөнөөр сурталчлах.

 

ЗУРГАА. Үнэлгээ хийх аргачлал

Шалгуур үзүүлэлт тус бүрийг 0-10 хүртэл оноогоор дүгнэнэ.

ДОЛОО. Шалгаруулалт ба урамшуулал

1.    “Эрүүл зөв хоолыг эрхэмлэгч ресторан” шалгаруулах үйл ажиллагаа нь 2 шаттайгаар явагдах бөгөөд эхний шатыг дүүргийн хэмжээнд, хоёр дахь шатыг нийслэлийн хэмжээнд дүгнэнэ.

2.    Албан байгууллага аж ахуй нэгжүүдийн тайланг 11 сарын 15-ны дотор Худалдаа, үйлчилгээний хэлтэст ирүүлнэ.

3.    Шалгаруулалтын дагуу бүрдүүлсэн материалаа фото зургаар баримтжуулах

НАЙМ. Гарах үр дүн:

1.    “Зөв хооллох, дасгал хөдөлгөөнийг дэмжих” тухай тогтоол, “Халдварт бус өвчнөөс сэргийлэх, хянах” 265 дугаар тогтоолын хэрэгжилт сайжирна.

2.    “Эрүүл зөв хоолыг эрхэмлэгч ресторан” –ууд шинээр бий болно.

3.    Ресторануудын идэвхи санаачлага өрнөн, үлгэр дууриалал болно.

4.    Хүн амын эрүүл мэндийн боловсролын мэдлэг, дадлага, хандлага дээшлэнэ.

5.    Эрүүл амьдралын хэв маяг төлөвшиж, өвчлөл, нас баралт буурна.

 

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын

2015оны ...  -р сарын ...  -ны  өдрийн

....-р захирамжийн  гуравдугаархавсралт

 

 

ШААРДАГДАХ ЗАРДЛЫН ТӨСӨВ

 

 

 

 

Зардлын утга

 

Хамрагдах аж ахуйн нэгж

 

Нэг бүрийн үнэ

 

Бүгд

1

Өргөмжлөл

2

30.000

60000

2

Нийт

 

 

60.000

 






Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.