.jpg)
2015/11/08 А/440
Тэнэмэл иргэдийн талаар авч
хэрэгжүүлэх арга хэмжээний тухай
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 134 дүгээр тогтоол, Дүүргийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2.1.5 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Дүүргийн нутаг дэвсгэрт хараа хяналтгүй, тэнэмэл байдлаар амьдардаг иргэдийг бүртгэлжүүлэх, нийгмийн ажил үйлчилгээ үзүүлэх арга хэмжээг 2015 оны 11 дүгээр сарын 09-нөөс 13-ны өдрүүдэд зохион байгуулсугай.
2. Арга хэмжээ зохион байгуулах ажлын хэсгийг хавсралтаар баталсугай.
3. Захирамжийн хэрэгжилтэнд хяналт тавьж, үр дүнг Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулж ажиллахыг ажлын хэсэг /Н.Ганаа/-т даалгасугай.
ЗАСАГ ДАРГА М.ЧИНБОЛД
Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын
2015 оны ...сарын ...өдрийн .......дугаар
захирамжийн хавсралт
АЖЛЫН ХЭСГИЙН БҮРЭЛДЭХҮҮН
Ажлын хэсгийн дарга Н.Ганаа
Нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч
Гишүүд: А.Пүрэвсүрэн
Захиргаа хуулийн хэлтсийн дарга
Ц.Баттөр
Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга
Г.Ууганбаяр
Худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга
У.Буянболор
Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны
дарга
Ш.Хажидмаа
Эрүүл мэндийн төвийн дарга
Ш.Цогбаатар
Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн дарга
Т.Оюунбаатар
Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн дарга
Г.Эрхэмбаяр
Цагдаагийн гуравдугаар хэлтсийн дарга
Д.Баасансүрэн
Нийгмийн халамжийн үйлчилгээний хэлтсийн дарга
Ц.Сарантуяа
Хөдөлмөрийн хэлтсийн дарга
Л.Энхбаяр
Бүртгэлийн хэлтсийн дарга
Д.Дэлгэрбулаг
Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төвийн дарга
Нарийн бичгийн дарга Т.Алтанцоож
Нийгмийн хөгжлийн хэлтсийн мэргэжилтэн
ТАВАН ХОРООНД АВТОБУСНЫ ДУЛААН ЗОГСООЛЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА
Дүүргийн төрийн байгууллагын дэргэдэх ёс зүйн дэд хорооны гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан өртөөчилсөн арга хэмжээ зохион байгуулагдлаа
