Нийтийн эдэлбэрийн газрыг чөлөөлж, замталбайн авралтын гарцыг нээх арга хэмжээг хэрэгжүүлэх тухай

3

2015/11/11                        А/445

Нийтийн эдэлбэрийн газрыг чөлөөлж, замталбайн авралтын гарцыг нээх арга хэмжээг

хэрэгжүүлэх тухай

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Монгол Улсын Гамшгаас хамгаалах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.1, Галын аюулгүй байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1, 23 дугаар зүйлийн 23.1 дэхь заалт, Газрын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 57 дугаар зүйлийн 57.3, 57.4 дахь заалт, нийслэлийн Засаг даргын 2015 оны А/241 дүгээр захирамж, нийслэлийн Онцгой байдлын газрын даргын 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/101 дүгээр тушаалыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

            1. Дүүргийн нутаг дэвсгэрт зохих зөвшөөрөлгүйгээр ашиглаж буй нийтийн эдэлбэрийн газрыг чөлөөлөх, барилга байгууламж, гэр хороолол, авто зам, нийтийн эзэмшлийн зам талбайн авралтын гарцыг хааж, болзошгүй гамшгийн үед шуурхай албаны автомашин хүрэлцэн очих боломжийг хязгаарлаж, зөвшөөрөлгүй барьж сунгасан хашаа, хаалт, хайс, гарааш, өргөтгөлийг буулгах ажлыг зохион байгуулахыг дүүргийн Засаг даргын Дэд бүтэц, нийтийн аж ахуйн асуудал хариуцсан орлогч Ц.Төрхүү, Өмч газрын харилцааны албаны газрын дарга Г.Баярсайхан нарт үүрэг болгосугай.

2. Нийтийн эдэлбэрийн газрын ашиглалтад хяналт тавьж, илэрсэн зөрчлийг тухай бүр нь арилгаж, зохих зөвшөөрөлгүй газар дээр барилга байгууламж барьсан эсхүл бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн эзэмшсэн этгээдийн газрыг чөлөөлж, холбогдох зардлыг гэм буруутай этгээдээс гаргуулах, зөвшөөрөлгүй барилга байгууламжийг инженерийн дэд бүтцээр хангахыг зогсоох, зөвшөөрөлгүй барилга байгууламжийг инженерийн дэд бүтцээр хангасан албан тушаалтанд “Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих газрын эрх олгох, барилгын эх загвар зураг батлах, барилга угсралтын ажил эхлүүлэх, ашиглалтад оруулах үйл ажиллагааны журам”-ын 9 дүгээр бүлгийн 9.1.1, 9.1.8-д заасны дагуу хариуцлага тооцож ажиллахыгдүүргийн Засаг даргын орлогч Ц.Төрхүү, Өмч газрын харилцааны албаны газрын дарга Г.Баярсайхан, Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга Г.Ганхүү, холбогдох хороодын Засаг дарга нарт үүрэг болгосугай.

3. Гамшгийн үед эрсдэл үүсч болзошгүй нөхцөл байдлыг тодорхойлох, урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх ажлын хэсгийг нэгдүгээр, холбогдох зардлын тооцоог хоёрдугаар, ажлын хэсгийн хуваарийг гуравдугаар хавсралтаар тус тус баталсугай.

4. Тус арга хэмжээний явц, мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилж ажиллахыг Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харьцах алба /У.Буянболор/-нд даалгасугай.               

            5. Тус арга хэмжээнд шаардагдах зардал 836.000 /найман зуун гучин зургаан мянган/ төгрөгийг Засаг даргын нөөц сангаас тооцож гаргахыг Засаг даргын Тамгын газрын дарга /С.Мөнхчулуун/-д зөвшөөрсүгэй.

6. Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Засаг даргын Дэд бүтэц, нийтийн аж ахуйн асуудал хариуцсан орлогч /Ц.Төрхүү/-д, Онцгой байдлын хэлтэс /Ц.Төрмандах/-т тус тус даалгасугай.

     ЗАСАГ ДАРГА                                           М.ЧИНБОЛД

 

 

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын

2015 оны ...сарын ... өдрийн ... дугаар

 .......-р захирамжийн нэгдүгээр хавсралт

 

 

АЖЛЫН ХЭСГИЙН БҮРЭЛДЭХҮҮН

 

Ажлын хэсгийн ахлагч:

 

Ц.Төрхүү                                           Дүүргийн Засаг даргын Дэд бүтэц, нийтийн

аж ахуйн асуудал хариуцсан орлогч

 

Ажлын хэсгийн гишүүд:

 

Ц.Төрмандах                                    Онцгой байдлын хэлтсийн дарга,

                                                            онцгой байдлын хошууч

С.Жавхланбаатар                          Замын цагдаагийн тасгийн дарга,

                                                            цагдаагийн дэд хурандаа

Ш.Цогтбаатар                                  Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн дарга,

                                            цагдаагийн хурандаа

Т.Оюунбаатар                                  Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн дарга,

                                                            цагдаагийн хурандаа

Г.Эрхэмбаяр                                    Цагдаагийн гуравдугаар хэлтсийн дарга

                                                            цагдаагийн хурандаа

Г.Ганхүү                                            Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга

Т.Сүхбаатар                                     Дэд бүтэц, Тохижилтын хэлтсийн дарга

                                                            Хороодын засаг дарга нар

Нарийн бичгийн дарга: 

Г.Баярсайхан                                  Өмч, газрын харилцааны албаны дарга

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын

2015 оны ...сарын ... өдрийн ... дугаар

 .......-р захирамжийн хоёрдугаар хавсралт

 

ЗАРДЛЫН ТООЦОО

Нэр төрөл

Нэг бүрийн үнэ

Тоо ширхэг

Бүгд үнэ

Өдөр

Нэг ажлын хэсэгт ногдох

1.

3 ажлын хэсгийн шатахууны зардал

АИ 92-1660

7

20 000 төг

420 000

2.

Шатахууны зардал /Ковш/

ДТ-1760

2

180 л

316 000

3.

Холбооны зардал

-

-

-

100 000

Нийт

836.000

 

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын

2015 оны ...сарын ... өдрийн ... дугаар

 .......-р захирамжийн гуравдугаар хавсралт

 

АЖЛЫН ХЭСГИЙН ХУВААРЬ

 

Д/д

Хороо, байршил

Ажлын хэсэг

Хугацаа

Ажлын хэсгийн дарга, бүрэлдэхүүн

1

СХДүүргийн 3-р хороо 2-3, 2-4-р гудамж хаасан, 2-3, 2-4-р гудамж хаасан 27-р хороо Толгойтын зам, Тоосго 33

1 дүгээр ажлын хэсэг

2015.11.09-16-ны өдрүүдэд

ОБХ-н дарга х/ч Ц.Төрмандах, 

Дэд бүтэц, Тохижилтын хэлтэс, Замын цагдаагийн тасаг, Цагдаагийн 1 дүгээр хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, 3, 27 дугаар хорооны Засаг дарга              

2

СХДүүргийн 24 хороо 17-19,  25-р хороо Хайрхан 15-60

2 дугаар ажлын хэсэг

2015.11.09-16-ны өдрүүдэд

ГТУХАБ х/ч Ж.Хүдэрчулуун

Дэд бүтэц, Тохижилтын хэлтэс, Замын цагдаагийн тасаг, Цагдаагийн 2 дугаар  хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, 24, 25 дугаар хорооны Засаг дарга              

3

СХДүүргийн 13-р хороо 8-р байрны 10, 11, 12-р орцын эсрэг орох /Залуус гудамж тал/  замыг хаасан, 16-р хороо 24-р байрны урд тал, 29-р хороо Драгоны ард 27/1-р байр, 30-р хороо Хилчин хотхон 1-32, 1-33, 2-2, 2-3,2-4, 2-5

 

3 дугаар ажлын хэсэг

2015.11.09-16-ны өдрүүдэд

ГХУХАБ д/х А.Батбаяр

Дэд бүтэц, Тохижилтын хэлтэс, Замын цагдаагийн тасаг, Цагдаагийн 3 дугаар  хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, 13, 16, 30 дугаар хорооны Засаг дарга                                     Онцгой байдлын хэлтсийн дэд хурандаа

 

 






Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.