Ус ашиглуулах зөвшөөрөл олгох тухай

3

2015/11/16 А/446

Ус ашиглуулах зөвшөөрөл

олгох тухай

          Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Усны  тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.6, 28.8 дахь заалт, нийслэлийн Байгаль орчин, ногоон хөгжлийн газрын 2015 оны 29 дүгээр дүгнэлтийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.    Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, орбитын Хилчин хотхонд байрлах Онцгой байдлын ерөнхий газрын Аврах тусгай ангид ажилтан албан хаагчдын унд, ахуйн хэрэглээний зориулалтаар ус ашиглах зөвшөөрлийг 10 жилийн хугацаатайгаар олгосугай.

2.    Ус ашиглагч байгууллагад Ус ашиглах эрхийн бичиг олгож, гэрээ байгуулах, усны ашиглах боломжит нөөц, ус ашиглалтын байдалд байнгын хяналт тавьж ажиллахыг Засаг даргын Тамгын газрын Дэд бүтэц, тохижилтын хэлтэс                              /Т.Сүхбаатар/-т үүрэг болгосугай.

3.    Усны мэдээллийн сан бүрдүүлэхтэй холбогдсон мэдээ, тайланг жил бүр                    12 дугаар сарын 25-ны дотор Засаг даргын Тамгын газрын Дэд бүтэц, тохижилтын хэлтэст ирүүлж байхыг ус ашиглагч байгууллагын удирдлага /Д.Намсрай/-д даалгасугай.

 

                        ХОТ БАЙГУУЛАЛТ, ТОХИЖИЛТЫН

                         АСУУДАЛ  ХАРИУЦСАН

                           ОРЛОГЧ             Б.БАТДОРЖ






Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.