Сонгинохайрхан дүүргийн цэцэрлэгийн ахлах ангийн багачууд өнөөдөр замын хөдөлгөөний талаарх мэдлэгээрээ өрсөлдлөө. Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар, дүүргийн Замын цагдаагийн хэлтэс хамтран зохион байгуулсан уг тэмцээнд дүүргийн 12 цэцэрлэгийн багачууд оролцож, авхаалж самбаагаа сорьсон юм. 101-р цэцэрлэгийн “Цоглог”, 92-р цэцэрлэгийн “Гэрлэн дохио”, 195-р цэцэрлэгийн “Золбоо”, 112-р цэцэрлэгийн “Авхаалж” зэрэг баг тамирчид мэндчилгээ, гэрийн даалгавар, хамтдаа зэрэг 6 төрлийн даалгавар гүйцэтгэж, өрсөлдлөө.
ТАВАН ХОРООНД АВТОБУСНЫ ДУЛААН ЗОГСООЛЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА
Дүүргийн төрийн байгууллагын дэргэдэх ёс зүйн дэд хорооны гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан өртөөчилсөн арга хэмжээ зохион байгуулагдлаа
