Сургалт зохион байгуулах тухай

3

2015/11/17                            А/448

Сургалт зохион байгуулах тухай

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэг,  Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 134 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.    Монгол соёл - Ивээл ТББ-тай хамтран гэр бүлийн хүчирхийлэл өндөртэй 1, 2, 26 дугаар хорооны  иргэдэд  зан төлөв харилцааны сургалтыг 2015 оны 11 дүгээр сарын 23-25-ны өдрүүдэд  зохион байгуулсугай.

2.    Сургалтанд шаардагдах төсвийг хавсралтаар баталсугай.

3.    Сургалтын зардалд шаардагдах 816.000 /найман зуун арван зургаан мянган/ төгрөгийг Засаг даргын нөөц хөрөнгөнөөс гаргахыг Тамгын газрын дарга /С.Мөнхчулуун/-д зөвшөөрсүгэй.

4.    Сургалтанд иргэдийг идэвхитэй оролцуулахыг Нийгмийн хөгжлийн хэлтэс /Ц.Баттөр/, Хүүхэд гэр бүлийн хөгжлийн төв /Д.Дэлгэрбулаг/-д тус тус үүрэг болгосугай.

 

ЗАСАГ ДАРГА                                         М.ЧИНБОЛД

 

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын

2015 оны ...сарын ... өдрийн ... дугаар

............-р захирамжийн хавсралт

Сургалтын  зардлын төсөв

Зардлын утга

Хэмжих нэгж

Нэг бүрийн үнэ

Тоо ширхэг

Нийт үнэ

Тайлбар

1

Багшийн урамшуулал

цаг

20000

15

300.000

 

2

Дэвтэр

ш

300

60

18.000

 

3

Бал

ш

250

60

15.000

 

4

Цай

пакет

2000

9     

18.000

 

5

Ёотон

пакет

5000

3

15.000

 

6

Печень

ш

1500

60

90.000

 

 

Гарын авлага ном

 

6000

60

360.000

 

 

Бүгд дүн

816.000 /найман зуун арван зургаан мянган төгрөг/

 

 






Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.