Нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулиудын дунд зохион байгуулагддаг цэрэг, спортын “Дөл” тэмцээнд Сонгинохайрхан дүүргийн 124-р сургуулийн “Цасны барс” баг амжилттай оролцож, тэргүүн байр эзэллээ. Тэд эхний шатанд дүүргийн хэмжээнд 10 гаруй сургуулийн сурагчидтай өрсөлдөж нийслэлийн тэмцээнд оролцох эрхээ авсан юм. “Цасны барс” баг одоо улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор бэлтгэлээ базааж байна. “Дөл” тэмцээний удаах байрыг Баянгол дүүрэг, гуравдугаар байрыг Чингэлтэй дүүргийн сурагчид эзэллээ.
ТАВАН ХОРООНД АВТОБУСНЫ ДУЛААН ЗОГСООЛЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА
Дүүргийн төрийн байгууллагын дэргэдэх ёс зүйн дэд хорооны гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан өртөөчилсөн арга хэмжээ зохион байгуулагдлаа
