.jpg)
2015/11/17 А/449
Нийслэлийн ур чадварын тэмцээнд
оролцох тухай
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэг, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.11 дэх заалт, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 134 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нийслэлийн хороодын хамтарсан багийн ур чадварын “Центавр” тэмцээнд дүүргийн хамтарсан багийг 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр оролцуулсугай.
2. Тэмцээнд шаардагдах хөрөнгийг хавсралтаар баталсугай.
3. Арга хэмжээнд шаардагдах 360.000 /гурван зуун жаран мянган/ төгрөгийг Засаг даргын нөөц сангаас гаргахыг Тамгын газрын дарга /С.Мөнхчулуун/-д зөвшөөрсүгэй.
4. Захирамжийн хэрэгжилтийг хангаж, арга хэмжээнд амжилттай оролцуулахыг Нийгмийн хөгжлийн хэлтэс /Ц.Баттөр/-т даалгасугай.
ЗАСАГ ДАРГА М.ЧИНБОЛД
Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын
2015 оны ...сарын ... өдрийн ... дугаар
...........-р захирамжийн хавсралт
АРГА ХЭМЖЭЭНИЙ ЗАРДАЛ
|
№ |
Зардлын утга |
Хэмжих нэгж |
Нэг бүрийн үнэ |
Тоо ширхэг |
Нийт үнэ |
Тайлбар |
|
1 |
Анонс |
м2 |
5000 |
12 |
60000 |
Дүүрэг бүр хуваарилсан талбайд үйл ажиллагаагаа сурталчлах |
|
2 |
Гарын авлага тараах материал |
ширхэг |
1000 |
300 |
300000 |
Удирдамжинд заасны дагуу оролцох |
|
|
Бүгд дүн |
360.000 |
||||
ТАВАН ХОРООНД АВТОБУСНЫ ДУЛААН ЗОГСООЛЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА
Дүүргийн төрийн байгууллагын дэргэдэх ёс зүйн дэд хорооны гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан өртөөчилсөн арга хэмжээ зохион байгуулагдлаа
