JCI Их Хүрээ байгууллагаас санаачлан хэрэгжүүлж байгаа “Ногоон ирээдүй” төслийн хүрээнд Байгаль орчин, аялал жуулчлалын яам, нийслэлийн Байгаль орчны газар, Сонгинохайрхан дүүрэг хамтран 2017 оны 05 дугаар сарын 01-нд 76-р сургууль дээр “Ногоон ирээдүйг бүтээцгээе” арга хэмжээг зохион байгууллаа. Уг ажлын хүрээнд Улаанбаатар хотын агаарын бохирдол хамгийн ихтэй бүсэд орших Сонгинохайрхан дүүргийн 76, 67, 42, 106 дугаар сургуулиуд болон 110-р цэцэрлэгт нийт 1000 ширхэг цэцгийн үрсэлгээ тараасан байна. Мөн Байгаль орчин, аялал жуулчлалын яамны зүгээс Эко боловсролыг дэмжих зорилгоор 150 ширхэг модыг сургуулиудад тараалаа.
ТАВАН ХОРООНД АВТОБУСНЫ ДУЛААН ЗОГСООЛЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА
Дүүргийн төрийн байгууллагын дэргэдэх ёс зүйн дэд хорооны гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан өртөөчилсөн арга хэмжээ зохион байгуулагдлаа
