.jpg)
2015/11/18 А/451
“Эрүүл эх-Эрүүл хүүхэд” болзолт
уралдаан зохион байгуулах тухай
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Эрүүл мэндийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.1 дэх заалт, тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Эх хүүхдийн эрүүл мэндийг дэмжих, “Амьдралын буруу хэвшлээс үүдэлтэй өвчнөөс хянах, сэргийлэх үндэсний хөтөлбөр”, “Эрүүл хүн” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Эрүүл эх - Эрүүл хүүхэд” болзолт уралдааныг 2015 оны 11 дүгээр сарын 20-ноос 12 дугаар сарын 20-ны хооронд зохион байгуулсугай.
2. Уралдааныг зохион байгуулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг нэгдүгээр, удирдамжийг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.
3. Арга хэмжээнд 0-5 настай хүүхэдтэй эхчүүдийг өргөнөөр хамруулан ажиллахыг хороодын Засаг дарга, Өрхийн эрүүл мэндийн төвийн дарга нарт, үйл ажиллагааг зохион байгуулалтын өндөр түвшинд явуулж, үр дүнг тооцон, Засаг даргад тайлагнан ажиллахыг ажлын хэсэг /Ц.Баттөр/-т тус тус үүрэг болгосугай.
ЗАСАГ ДАРГА М.ЧИНБОЛД
Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын
2015 оны____р сарын____-ний өдрийн
____р захирамжийн нэгдүгээр хавсралт
АЖЛЫН ХЭСГИЙН БҮРЭЛДЭХҮҮН
Ажлын хэсгийн дарга: Ц.Баттөр
Нийгмийн хөгжлийн хэлтсийн даргын
үүргийг түр орлон гүйцэтгэгч
Гишүүд: А.Төгссайн
Эрүүл мэндийн нэгдлийн нийгмийн эрүүл
Мэндийн тусламж үйлчилгээ хариуцсан
орлогч
Ө.Түмэн-Эрдэнэ
Хүүхэд залуучуудын асуудал хариуцсан
ахлах мэргэжилтэн
Т.Баярмаа
Нийтийн биеийн тамир, эрүүл мэнд
хариуцсан мэргэжилтэн
Н.Мөнхцэцэг
Захиргаа хуулийн хэлтсийн хороод
хариуцсан мэргэжилтэн
Д.Соёлмаа
Дэлхийн Зөн Монгол Олон Улсын
байгууллагын Толгойт орон нутгийн
хөгжлийн хөтөлбөрийн ажилтан
/зөвшилцсөнөөр/
С.Гантуяа
Дэлхийн Зөн Монгол Олон Улсын
байгууллагын Баянхошуу орон нутгийн
хөгжлийн хөтөлбөрийн ажилтан
/зөвшилцсөнөөр/
Хороодын Засаг дарга нар
Нарийн бичгийн дарга: Б.Жавзандулам
Дүүргийн Улаан загалмайн хороон дарга
Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын
2015 оны_____р сарын_____-ний өдрийн
____р захирамжийн хоёрдугаар хавсралт
“ЭРҮҮЛ ЭХ- ЭРҮҮЛ ХҮҮХЭД” БОЛЗОЛТ
УРАЛДААНЫ УДИРДАМЖ
Үндэслэл.
Сүүлийн үед орчны бохирдол, хувь хүний эрүүл мэндийн мэдлэг дутмаг зэрэг олон шалтгаанаас үүдэн төрөх насны эмэгтэйчүүдийн халдварт болон халдварт бус өвчлөл ихэссэн, мөн бага насны хүүхдийн асаргаа муу, зохисгүй хооллолтоос үүдэн аливаа өвчинд өртөмхий, бага жинтэй байх эрсдэл ихэсч байна.
Зорилго.
Хувь хүн эрүүл мэндээ хэрхэн хамгаалах, өөртөө болон нөхөртөө анхны тусламж үзүүлж чаддаг болох, эх хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, залуу эцэг эхчүүдийг хүүхдээ асарч сувилах арга барилд сургахад оршино.
Хугацаа.
2015 оны 11 дүгээр сарын 20-наас 12 дугаар сарын 20-ны өдрүүдэд
Хамрах хүрээ.
Хороодын 0-5 настай хүүхэдтэй эхчүүд
Зохион байгуулах байгууллага.
Дүүргийн Засаг даргын Тамгын газар Нийгмийн хөгжлийн хэлтэс
Дүүргийн Улаан загалмайн хороо
Дэлхийн Зөн Монгол Олон Улсын байгууллагын ТОНХХ
Үйл ажиллагаанычиглэл:
1. Нийт оролцогч эх хүүхдийг бүртгэн суурь үнэлгээг хийх
2. Нийт оролцогч эхчүүдэд хүүхдийн асаргаа, сувилгаа, зөв хооллолтын талаарх сургалт
3. Осол гэмтлээс урьдчилан сэргийлэх болон анхны тусламжийн сургалт явуулах
4. Хүүхдийн зохистой хоол хийж сурсан ээжүүдийн хоолны үзэсгэлэн гаргах
5. Ээжүүдийн мэдлэг сорьсон тэмцээн
Болзол.
· Нийт явагдсан сургалт арга хэмжээнд бүрэн оролцсон байх
· Уралдааны явцад эх болон хүүхдэд эрүүл мэндийн болоод мэдлэг хандлагын хувьд өөрчлөлт гарсан байх
· Энэхүү уралдаанд оролцох чин хүсэл эрмэлзэлтэй байх
Шалгаруулалт.
Дээрх шаардлагыг үндэслэн 1, 2, 3 болон тусгай байруудыг шалгаруулж дараах байдлаар урамшуулна.
1 дүгээр байр – 1 ээж 1 хүүхэд – Өргөмжлөл, бэлэг дурсгалын зүйл
2 дугаар байр – 1 ээж 1 хүүхэд – Өргөмжлөл, бэлэг дурсгалын зүйл
3 дугаар байр – 1 ээж 1 хүүхэд – Өргөмжлөл, бэлэг дурсгалын зүйл
Тусгай байр – 2 ээж, 2 хүүхэд – бэлэг дурсгалын зүйл
Шагналыг 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдөр гардуулна.
ТАВАН ХОРООНД АВТОБУСНЫ ДУЛААН ЗОГСООЛЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА
Дүүргийн төрийн байгууллагын дэргэдэх ёс зүйн дэд хорооны гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан өртөөчилсөн арга хэмжээ зохион байгуулагдлаа
