"Хэрэглэгчийн өдөр"-ийг зохион байгууллаа.

2

   Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК, Сонгинохайрхан хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс 2017 оны 05-р сарын 02-ны өдөр  "Содон" хорооллын өмнөх талбайд "Хэрэглэгчийн өдөр"-ийг зохион байгууллаа. Өдөрлөгт дүүргийн Засаг даргын орлогч О.Ганбаатар, Сонгинохайрхан хэрэглэгчдэд үйлчлэх төвийн дарга Ц.Мөнхтогоо, Сонгинохайрхан хэрэглэгчдэд үйлчлэх төвийн 100 гаруй албан хаагч оролцлоо. "Хэрэглэгчийн өдөр"-т дүүргийн 700 гаруй хэрэглэгч оролцсон юм.  Иргэдийн зүгээс нэр шилжүүлэх, гэрээ байгуулах, дуудлага хүлээн авах, тоолуур баталгаажуулах, цахилгааны асуудлуудтай холбоотой санал хүсэлт ирж 300 гаруй хэрэглэгчийн хүсэлтийг газар дээр нь шийдвэрлэж ажиллалаа.    






Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.