.jpg)
2015/11/18 А/452
Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн гүйцэтгэлийн гэрээг дүгнэх тухай
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Эрүүл мэндийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.1 дэхь заалт, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5 дахь заалт, Эрүүл мэндийн сайдын 2012 оны 266 дугаар тушаал, Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/274 дүгээр захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн 2015 оны гүйцэтгэлийн гэрээний биелэлтийг 2015 оны 11 дүгээр сарын 23-27-ны өдрүүдэд шалган дүгнэсүгэй.
2. Биелэлтийг гүйцэтгэлийн гэрээний 9.1 д заасан ажлын хэсгийн бүрэлдэхүүнтэйгээр дүгнэсүгэй.
3. Арга хэмжээнд зарцуулагдах 50.000 /тавин мянган/ төгрөгийг дүүргийн Засаг даргын Тамгын газрын тээвэр шатахууны зардлаас гаргахыг Засаг даргын Тамгын газар /С.Мөнхчулуун/-д зөвшөөрсүгэй
4. Шалгуур үзүүлэлт, дүгнэх журмын дагуу үр дүнг тооцон, тэргүүний “Өрхийн эрүүл мэндийн төв”-ийг шалгаруулан, дүүргийн Засаг даргад тайлагнаж ажиллахыг Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч /Ц.Баттөр/-т үүрэг болгосугай.
ЗАСАГ ДАРГА М.ЧИНБОЛД
ТАВАН ХОРООНД АВТОБУСНЫ ДУЛААН ЗОГСООЛЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА
Дүүргийн төрийн байгууллагын дэргэдэх ёс зүйн дэд хорооны гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан өртөөчилсөн арга хэмжээ зохион байгуулагдлаа
