.jpg)
2015/11/18 А/453
Дүүргийн “Шилдэг хүүхэд”
шалгаруулахтухай
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 134 дүгээр тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/852 дугаар захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Дүүргийн хүүхдүүдийн гаргасан амжилт, бүтээлийг үнэлж дүгнэх “Оны шилдэг хүүхэд” шалгаруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг нэгдүгээр, ажлын төлөвлөгөөг хоёрдугаар, шаардагдах төсвийг гуравдугаар хавсралтаар тус тус баталсугай.
2. Арга хэмжээг зохион байгуулахад шаардагдах 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгийг Засаг даргын нөөц сангаас гаргахыг Тамгын дарга /С.Мөнхчулуун/-д зөвшөөрсүгэй.
3. Оны шилдэг хүүхдийг шалгаруулах арга хэмжээг зохион байгуулж ажиллахыг ажлын хэсэг /Н.Ганаа/-т үүрэг болгосугай.
ЗАСАГ ДАРГА М.ЧИНБОЛД
Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын
2015 оны____р сарын____-ний өдрийн
____р захирамжийн нэгдүгээр хавсралт
ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХЭД ШАЛГАРУУЛАХ
АЖЛЫН ХЭСГИЙН БҮРЭЛДЭХҮҮН
Ажлын хэсгийн ахлагч: Н.Ганаа
/Засаг даргын орлогч/
Гишүүд: М.Баяраа
/Боловсролын хэлтсийн дарга/
Ө.Түмэн-Эрдэнэ
/Нийгмийн хөгжлийн хэлтсийн ахлах
мэргэжилтэн/
Г.Одбилэг
/Нийгмийн хөгжлийн хэлтсийн боловсрол
хариуцсан мэргэжилтэн/
Нарийн бичгийн дарга: Д.Дэлгэрбулаг
/Хүүхэд,Гэр бүлийн хөгжлийн төвийн
дарга/
Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын
2015 оны____р сарын____-ний өдрийн
____р захирамжийн хоёрдугаар хавсралт
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН “ ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХЭД”
ШАЛГАРУУЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ
Зорилго: “Нийслэлийн 2015 оны шилдэг хүүхэд” шалгаруулах үйл ажиллагаатай холбогдуулан өөрийн мэдлэг авьяас хичээл зүтгэлээр үе тэнгийнхээ хүүхдүүдээс тэргүүлэн урлаг хөдөлмөр, спорт, нийгмийн идэвхи оролцоогоороо амжилт гарган манлайлсан хүүхдүүдийг “Дүүргийн оны шилдэг хүүхэд”-ээр шалгаруулан, алдаршуулах, хүүхэд багачуудад зөв үлгэр дуурайлал үзүүлэх зорилготой юм.
Зохион байгуулалт:
- Материал хүлээн авах
Дүүргийн Хүүхэд,Гэр бүлийн хөгжлийн төвд 2015 оны 11 сарын 20-ны өдрийн 17 цаг хүртэл хугацаанд сургуулиудаас хүлээн авна.
- Сонгон шалгаруулалт
Дүүргийн ажлын хэсэг нь “Оны шилдэг хүүхдийг”-ийг 2015 оны 11 сарын 23-25 –ны өдрийн хооронд сонгон шалгаруулсан байна.
- Ёслолын арга хэмжээ зохион байгуулах өдөр, газар
Дүүргийн “Оны Шилдэг хүүхэд” шалгаруулах ёслолын арга хэмжээ 2015 оны 11 сарын 27-ны өдөр 14:00-15:00 цагийн хооронд дүүргийн Иргэний танхимд зохион байгуулна.
Зохион байгуулагч:
Дүүргийн Засаг даргын Тамгын газар, Нийгмийн хөгжлийн хэлтэс, Хүүхэд,Гэр бүлийн хөгжлийн төв
Хөтөлбөр:
|
Хугацаа
|
Үйл ажиллагаа |
Тайлбар |
|
13:30-14:00 |
Ёслолын арга хэмжээнд оролцогчдыг угтах |
Шилдэг хүүхдүүд гэр бүлийнхэнтэйгээ суудлаа эзлэх |
|
14:00-14:10 |
Нээлтийн үйл ажиллагаа |
Үйл ажиллагааг нээж баярын уур амьсгал оруулна |
|
14:10-14:20 |
Морин хуурь
|
Хүндэтгэлийн аялгууг эгшиглүүлнэ |
|
14:20-14:40 |
5-н номинацид шалгарсан “Оны Шилдэг хүүхэд” шалгаруулах арга хэмжээ |
Шилдгээр шалгарсан хүүхдүүдэд шагналыг гардуулах |
|
14:40-14:50 |
Хаалтын үйл ажиллагаа |
Үйл ажиллагааг хааж нийт хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгч,эцэг эх, шилдэг хүүхдүүддээ зориулж үг хэлнэ. |
Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын
2015 оны __ сарын___ны өдрийн ____р
захирамжийн гуравдугаар хавсралт
ДҮҮРГИЙН “2015 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХЭД” ШАЛГАРУУЛАХ
ҮЙЛ АЖИЛЛАГААНД ШААРДАГДАХ ЗАРДАЛ
|
№ |
Хийгдэх ажил
|
Тоо ширхэг |
Нэг бүрийн үнэ |
Бүгд үнэ |
|
1 |
Өргөмжлөл |
5 |
20.000 |
100.000 |
|
2 |
Мөнгөн шагнал |
5 |
100.000 |
500.000 |
|
3 |
Нийт дүн |
600.000 |
||
ТАВАН ХОРООНД АВТОБУСНЫ ДУЛААН ЗОГСООЛЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА
Дүүргийн төрийн байгууллагын дэргэдэх ёс зүйн дэд хорооны гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан өртөөчилсөн арга хэмжээ зохион байгуулагдлаа
