Дүүргийн жижиг, дунд үйлдвэрийн бодлогын зөвлөл байгуулах тухай

1

2015/11/19                       А/458

Дүүргийн жижиг, дунд үйлдвэрийн

 бодлогын зөвлөл байгуулах тухай

            Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Засгийн газрын 2009 оны 299 дүгээр тогтоолыг тус тус  үндэслэн  ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.     Монгол улсыг үйлдвэржүүлэх хөтөлбөр /2009-2016 он/, Нийслэл, дүүргийн Засаг даргын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр, 2015 оны нийгэм, эдийн засгийн зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор дүүргийн  “Жижиг, дунд үйлдвэрийн бодлогын зөвлөл”-ийн бүрэлдэхүүнийг хавсралтаар байгуулсугай.

 2. “Дүүргийн жижиг, дунд үйлдвэрийн бодлогын зөвлөл”-ийн үйл ажиллагааны журмыг боловсруулж, мөрдөн ажиллаж, олон нийтэд сурталчиллаж, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн нийгмийн идэвхийг нэмэгдүүлэн, төрийн болон төрийн бус байгууллагын хамтын ажиллагааг дэмжиж ажиллахыг  Дүүргийн Засаг даргын дэд бүтэц, нийтийн аж ахуйн асуудал хариуцсан орлогч Ц.Төрхүүд үүрэг болгосугай.

ЗАСАГ ДАРГА                                   М.ЧИНБОЛД

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын

                                                   ____оны___сарын___-ний өдрийн ___-р

  захирамжийн хавсралт

 

“ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙН БОДЛОГЫН ЗӨВЛӨЛ”-ИЙН                                  БҮРЭЛДЭХҮҮН

 

Зөвлөлийн дарга:              Дүүргийн Засаг даргын дэд бүтэц, нийтийн аж ахуйн

                                           асуудал хариуцсан орлогч Ц.Төрхүү  

 Гишүүд:         Засаг даргын Тамгын газрын Худалдаа, үйлчилгээний

хэлтсийн  дарга Г.Ууганбаяр    

Засаг даргын Тамгын газрын Худалдаа, үйлчилгээний хэлтсийн Хүнс, хөдөө аж ахуй хариуцсан мэргэжилтэн Б.Нацагдорж

Дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн дарга Ц.Сарантуяа                                      

Жижиг дунд үйлдвэрийг дэмжих сургалт мэдээллийн төвийн дарга Г.Билгүүн 

Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих “Сонгинохайрхан” төвийн дарга Х.Айгүл

Дэлхийн зөн Олон улсын байгууллагын Толгойт орон нутгийн хөгжлийн хөтөлбөрийн эдийн засгийн төслийн зохицуулагч Д.Баярсайхан /зөвшилцсөнөөр/

Дэлхийн зөн Олон улсын байгууллагын Баянхошуу орон нутгийн хөгжлийн хөтөлбөрийн эдийн засгийн төслийн зохицуулагч Г.Алтантуул /зөвшилцсөнөөр/

Технож бизнес инкубатор төвийн дарга Г.Галаарийдий /зөвшилцсөнөөр/

Нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбооны удирдах зөвлөлийн дарга М.Янжмаа /зөвшилцсөнөөр/

Нарийн бичгийн дарга:     Засаг даргын Тамгын газрын Худалдаа, үйлчилгээний            

хэлтсийн Жижиг дунд үйлдвэр хариуцсан мэргэжилтэн 

А.Саруулзаяа






Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.