.jpg)
2015/11/19 А/459
Зочид төлөөлөгчдийг хүлээн
авах тухай
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5 дахь заалт, Сангийн сайдын 2012 оны 239 дүгээр тушаал, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 134 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Тус дүүрэгтэй туршлага солилцон хамтран ажилладаг Дундговь аймгийн Гурван сайхан сумын төрийн албан хаагчдыг хүлээн авч хүндэтгэл үзүүлэх ажлыг зохион байгуулахыг Захиргаа, хуулийн хэлтэс /А.Пүрэвсүрэн/-д даалгасугай.
2. Зардалд шаардагдах3.000.000 /гурван сая/ төгрөгийг хавсралтаар баталж, Засаг даргын нөөц хөрөнгөнөөс гаргахыг Засаг даргын Тамгын газрын дарга С.Мөнхчулуунд зөвшөөрсүгэй.
ЗАСАГ ДАРГА М.ЧИНБОЛД
Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын
___оны___сарын___-ний өдрийн ___-р
захирамжийн хавсралт
ТӨСВИЙН ЗАДАРГАА
|
№ |
Шагналын нэр |
Тоо хэмжээ |
Нэг бүрийн үнэ |
Нийт үнэ /төгрөгөөр/ |
|
1 |
Зочид буудлын хөлс |
21 |
40000*2 |
640000 |
|
2 |
Дурсгалын зүйл |
21 |
41810 |
878000 |
|
3 |
Бензины зардал |
2 |
52500 |
105000 |
|
4 |
Чихэр, жимс, ус, ундаа, хоол |
28 |
48465 |
1357020 |
|
5 |
Өргөмжлөл |
1 |
20.000 |
20.000 |
|
|
Дүн |
|
|
3.000.000 |
ТАВАН ХОРООНД АВТОБУСНЫ ДУЛААН ЗОГСООЛЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА
Дүүргийн төрийн байгууллагын дэргэдэх ёс зүйн дэд хорооны гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан өртөөчилсөн арга хэмжээ зохион байгуулагдлаа
