Эрлийн ажлын зардлыг нөхөн олгох тухай

1

 

2015/11/19                                                  А/460

Эрлийн ажлын зардлыг нөхөн

 олгох тухай

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.1, Сангийн сайдын 2012 оны 239 дүгээр тушаал, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015  оны134 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

            1. Тус дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2015 оны 10 дугаар саырн 26, 27-нд болсон хүчтэй цасан шуурганы улмаас төөрсөн нэг иргэнийг эрэн хайх эрлийн ажиллагаанд зарцуулагдсан 1.190.000  /нэг сая нэг зуун ерэн мянган/  төгрөгийг Засаг даргын нөөц сангаас гаргахыг Тамгын газрын дарга /С.Мөнхчулуун/-д зөвшөөрсүгэй.

2. Захирамжийн хэрэгжилтийг хангах эрэн хайх ажиллагаанд зарцуулагдсан зардлыг дүүргийн Онцгой байдлын хэлтэст олгохыг Засаг даргын Тамгын газарт үүрэг болгосугай.

3. Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Засаг даргын орлогч /Б.Батдорж/-д үүрэг болгосугай.

ЗАСАГ ДАРГА                                 М.ЧИНБОЛД

          Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын

2015оны ……-р сарын . . .-ны өдрийн

...……р захирамжийн хавсралт

 

ЭРЭН ХАЙХ АЖИЛЛАГААНД ЗАРЦУУЛСАН ЗАРДЛЫН ТООЦОО

 

2015.10.27                                                                                          Улаанбаатар хот.

 

Зардлын нэр

Нэгбүрийн үнэ

Нийт үнэ

Тайлбар

1.

Эрэн хайх  ажиллагаанд оролцсон автомашины шатахууны тооцоо

6 автомашин

480,000

6 автомашин тус бүр 80,000 төгрөгөнд бензин хийсэн

2.

Хоолны зардал

 

 

68 хүн

5000 төг

680,000

Нийт 68 хүн хоёр удаа

3.

Холбооны зардал

5000

30,000

6 багийн ахлагч нарт

4.

Нийт дүн

1,190,000 

 





Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.