Дүүргийн брэнд бүтээгдэхүүн шалгаруулах тухай

1

2015/11/19                 А/461

Дүүргийн брэнд бүтээгдэхүүн

шалгаруулах тухай

            Монгол Улсын Засаг захиргааны, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1 “а” дахь заалт, 29.2 дахь хэсэг, Сангийн сайдын 2012 оны 239 дүгээр тушаал, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 134 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь :

 

            1. Нийслэл, дүүргийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр, дүүргийн 2015 оны эдийн засаг нийгмийн зорилтын 1.1.3 дах заалтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд дүүргийн  нутаг дэвсгэрт жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн брэнд бүтээгдэхүүнийг шалгаруулах арга хэмжээг 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр зохион байгуулсугай.

            2. Дүүргийн брэнд бүтээгдэхүүн шалгаруулах ажлын хэсгийг нэгдүгээр, дээрх ажилд шаардагдах зардлын тооцоог хоёрдугаар, удирдамжийг гуравдугаар хавсралтаар тус тус баталсугай.

3. Арга хэмжээнд шаардагдах 605.000 /зургаан зуун таван мянган/ төгрөгийг Засаг даргын  нөөц сангаас гаргахыг Засаг даргын Тамгын газар /С.Мөнхчулуун/-д зөвшөөрсүгэй.

            3. Захирамжийн хэрэгжидтэд хяналт тавьж үр дүн, тайланг хугацаанд нь танилцуулахыг Ажлын хэсэг /Ц.Төрхүү/-д үүрэг болгосугай.

 

                                 ЗАСАГ ДАРГА                                                            М.ЧИНБОЛД

 

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын

                                                   ____оны___сарын___-ний өдрийн ___-р

  захирамжийн нэгдүгээр хавсралт

                                   

 

БРЭНД БҮТЭЭГДЭХҮҮН ШАЛГАРУУЛАХ                                                                     АЖЛЫН ХЭСГИЙН БҮРЭЛДЭХҮҮН

 

Ажлын хэсгийн дарга                    Засаг даргын дэд бүтэц, нийтийн аж ахуйн асуудал хариуцсан орлогч Ц.Төрхүү

Гишүүд                                              Худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга Г.Ууганбаяр

                                                            Хөдөлмөрийн хэлтсийн дарга Ц.Сарантуяа

Жижиг дунд үйлдвэрийг дэмжих мэдээлэл, сургалтын төвийн захирал Г.Билгүүн 

 

                                                            Хөдөлмөрийн хэлтсийн жижиг дунд үйлдвэрийн бодлогын асуудал хариуцсан мэргэжилтэн С.Ганболд

                                                            Сонгинохайрхан дүүрэг дэх ХЭАХН-ийн тэргүүн Ш.Ишжамц

       Нарийн бичгийн дарга                      Худалдаа үйлчилгээний хэлтсийн жижиг дунд үйлдвэр хариуцсан мэргэжилтэн А.Саруулзаяа

 

 

 

 

 

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын

                                                   ____оны___сарын___-ний өдрийн ___-р

                                                                         захирамжийн хоёрдугаар хавсралт

 

АРГА ХЭМЖЭЭНД ШААРДАГДАХ ЗАРДЛЫН ТӨСӨВ

Д/Д

Зардлын нэр

 

Хэмжих нэгж

Нэгж үнэ

Нийт үнэ

1

Брэнд бүтээгдэхүүний цом, дурсгалын зүйл

150,000

150,000

2

Шилдгийн шилдэг бүтээгдэхүүний цом, дурсгалын зүйл

120,000

120,000

3

Шилдэг бүтээгдэхүүний өргөмжлөл, дурсгалын зүйл

100,000

300,000

4

Анонс хэвлүүлэх /Гадна талбайд байрлуулах/

4*2,5

3500

35,000

5

 

БҮГД

605.000

 

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын

                                                   ____оны___сарын___-ний өдрийн ___-р

  захирамжийн гуравдугаар хавсралт

    

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛИЙН БРЭНД БҮТЭЭГДЭХҮҮН ШАЛГАРУУЛАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ УДИРДАМЖ

Нэг. Зорилго

1. Нийслэл, дүүргийн Засаг даргын 2013- 2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр, 2015 оны эдийн засаг нийгмийн зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг сурталчилах, бүтээгдэхүүний нэр, төрөл, чанарыг сайжруулах, үйлдвэрлэлийн үйл ажиллагааг дэмжихэд оршино.

            Хоёр. Үзэсгэлэн худалдааг зохион байгуулах байршил, хугацаа, хамрах хүрээ

2.1.Үзэсгэлэн худалдааг “Драгон-бус-терминал” төвийн 1-р давхрын үйлчилгээний зааланд, 2015 оны 11 дүгээр сарын 26, 27 -ны өдрүүдэд зохион байгуулж, хүнс, ахуйн хэрэглээний зориулалтаар өргөн хэрэгцээний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч байгууллагуудын төлөөллийг сонгон оролцуулна.

2.2. Үзэсгэлэн худалдаанд оролцогч байгууллагууд дараах шаардлагыг хангана.

2.2.1. Байгууллага бүтээгдэхүүнээ сурталчилсан анонс, танилцуулга бэлдэх

2.2.2. Бүтээгдэхүүнээ тавьж худалдаалах лангуу тавиур, бүтээгдэхүүнээ танилцуулах худалдагчийн таних тэмдэг, хувцаслалт.

2.2.3. Бүтээгдэхүүний танилцуулга, амталгаанд зориулсан багаж техник хэрэгсэлтэй байх.

Гурав. Үзэсгэлэн худалдаанд оролцох бүтээгдэхүүний ангилал

3.3.1. Дэвшилтэт технологиор үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн

3.3.2. Эрүүл мэндэд ээлтэй бүтээгдэхүүн

3.3.3. Экологийн цэвэр бүтээгдэхүүн

3.3.4. Өргөн хэрэглээний шинэлэг бүтээгдэхүүн

3.3.5.  Ахуйн хэрэглээний бусад бүтээгдэхүүн

            Дөрөв. Үзэсгэлэн худалдааг зохион байгуулах байгууллага, дүгнэх.

4.1. Үзэсгэлэн худалдааг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын Худалдаа үйлчилгээний хэлтэс, Хөдөлмөрийн хэлтэс зохион байгуулж, тусгай ажлын хэсэг бүтээгдэхүүнийг шалгаруулж дүгнэнэ.

Тав. Үзэсгэлэн худалдаанд оролцсон бүтээгдэхүүнийг шалгаруулж дүгнэх

5.1. Удирдамжийн “Гурав” дугаар бүлэгт дурьдсан төрөл тус бүрээс нэг шилдэг бүтээгдэхүүн буюу 5 нэр төрлийн бүтээгдэхүүнийг урьдчилан  сонгоно.

5.2. Урьдчилан сонгогдсон 5 нэр төрлийн бүтээгдэхүүнийг дараах номинацаар шалгаруулан урамшуулна.

5.2.1. Дүүргийн брэнд бүтээгдэхүүн- 1, цом, дурсгалын зүйл.

5.2.2. Шилдгийн шилдэг бүтээгдэхүүн-1 цом, дурсгалын зүйл, шилдэг бүтээгдэхүүн 3, өргөмжлөл, дурсгалын зүйл.

5.2.3. Үзэсгэлэн худалдаанд оролцсон бүх байгууллагад СХД-ийн ЗДТГ-ын талархал гардуулна.

 

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын

___оны___сарын___-ний өдрийн ___-р

  захирамжийн хавсралт

 

“ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙН БОДЛОГЫН ЗӨВЛӨЛ”-ИЙН                                  БҮРЭЛДЭХҮҮН

 

Зөвлөлийн дарга:               Дүүргийн Засаг даргын дэд бүтэц, нийтийн аж ахуйн асуудал хариуцсан орлогч Ц.Төрхүү   

 

            Гишүүд:                    Засаг даргын Тамгын газрын Худалдаа, үйлчилгээний

                                           хэлтсийн  дарга Г.Ууганбаяр    

Засаг даргын Тамгын газрын Худалдаа, үйлчилгээний хэлтсийн Хүнс, хөдөө аж ахуй хариуцсан мэргэжилтэн Б.Нацагдорж

Дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн дарга Ц.Сарантуяа                            

Жижиг дунд үйлдвэрийг дэмжих мэдээлэл, сургалтын төвийн захирал Г.Билгүүн 

Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвийн захирал Х.Айгүл

Дэлхийн зөн Олон улсын байгууллагын Толгойт орон нутгийн хөгжлийн хөтөлбөрийн эдийн засгийн төслийн зохицуулагч Д.Баярсайхан /зөвшилцсөнөөр/

Дэлхийн зөн Олон улсын байгууллагын Баянхошуу орон нутгийн хөгжлийн хөтөлбөрийн эдийн засгийн төслийн зохицуулагч Г.Алтантуул /зөвшилцсөнөөр/

Технож бизнес инкубатор төвийн дарга Г.Галаарийдий /зөвшилцсөнөөр/

Нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбооны удирдах зөвлөлийн дарга М.Янжмаа /зөвшилцсөнөөр/

 

Нарийн бичгийн дарга:    Засаг даргын Тамгын газрын Худалдаа, үйлчилгээний            

                                           хэлтсийн Жижиг дунд үйлдвэр хариуцсан мэргэжилтэн 

                                           А.Саруулзаяа






Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.