Газар эзэмших, ашиглах эрх хүчингүйболгох тухай

2

2015/11/20                                  А/464

Газар эзэмших, ашиглах эрх

 хүчингүйболгох тухай

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь  хэсэг, Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь заалт, 40 дүгээр зүйлийн40.1.1, 40.1.5, 40.1.6 дахь заалт, 44 дүгээр зүйлийн 44.4, 44.9 дэх хэсэг, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Тус  дүүргийн Засаг даргын 2014 оны 05 дугаар сарын 20-ныөдрийн А/155 дугаар захирамжийн Амжилтын зам ХХК-д холбогдох хэсэг болон, газар эзэмших, ашиглахаар олгогдсон эрхийн 00343664 тоот гэрчилгээний газрын эзэмших эрхийг хүчингүй болгосугай.

2. Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг дүүргийн Өмч, газрын албаны дарга /Г.Баярсайхан/-д үүрэг болгосугай.

 

 

 

ЗАСАГ ДАРГА                                   М.ЧИНБОЛД






Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.