Хараа хяналтгүй хүүхдүүдийн талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай

2

2015/11/24                                              А/468

Хараа хяналтгүй хүүхдүүдийн талаар авч хэрэгжүүлэх арга

 хэмжээний тухай

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.7 дахь заалт, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 134 дүгээр тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/894 дүгээр захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Дүүргийн нутаг дэвсгэрт хараа хяналтгүй яваа, гэр орноосоо дайжсан  хүүхдүүдийг илрүүлэх, гэр бүлд нь эргэн нэгтгэх, асран хамгаалагчид  буцаах боломжгүй  тохиолдолд халамж, асрамжийн үйлчилгээнд хамруулах арга хэмжээг нэгдсэнудирдамжийн дагуу зохион байгуулсугай.

2. Дээрх ажлыг хэрэгжүүлэх ажлын  хэсгийг нэгдүгээр, шаардагдах  хөрөнгийг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай. 

3. Арга хэмжээнд шаардагдах 558.800 /таван зуун  тавин найман мянга найман зуун/ төгрөгийг Засаг даргын нөөц сангаас гаргахыг Тамгын дарга /С.Мөнхчулуун/-д зөвшөөрсүгэй.

4. Захирамжийн хэрэгжилтийг хангаж ажиллахыг ажлын хэсэг /Н.Ганаа/-т даалгасугай.

ЗАСАГ ДАРГА                              М.ЧИНБОЛД

 

 

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын

2015 оны ...сарын ... өдрийн ... дугаар

 захирамжийн нэгдүгээр хавсралт

 

АЖЛЫН ХЭСГИЙН БҮРЭЛДЭХҮҮН

 

Ажлын хэсгийн дарга                    Н.Ганаа

Нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч

 

Гишүүд:                                             Ц.Баттөр

Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга

Ш.Хажидмаа

Эрүүл мэндийн төвийн дарга

Ш.Цогбаатар

Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн дарга

Т.Оюунбаатар

Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн дарга

Г.Эрхэмбаяр

Цагдаагийн гуравдугаар хэлтсийн дарга

Г.Ганхүү

Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга

 

Нарийн бичгийн дарга                 Д.Дэлгэрбулаг

Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төвийн дарга

 

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын

2015 оны ...сарын ... өдрийн ... дугаар

захирамжийн хоёрдугаар хавсралт

АРГА ХЭМЖЭЭНИЙ ЗАРДАЛ

Зардлын утга

Хэмжих нэгж

Тоо

Давтамж

Нэг бүрийн үнэ

Нийт үнэ

Хянасан

1

Харилцаа холбооны зардал /нэгж/

Карт

13

1 удаа

5000

65000

 

2

Шатахуун

Литр

180

3 удаа

1660

298 800

 

3

Ажиллагсдын хоолны зардал

хүн

13

3 өдөр

5000

195.000

 

 

НИЙТ

558.800

 






Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.