Архигүй амьдрал- бидний ирээдүй өдөрлөг зохион байгуулах тухай

1

2015/11/26                                               А/473

Архигүй амьдрал- бидний ирээдүй өдөрлөг зохион байгуулах тухай

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсэг, Сангийн сайдын 2012 оны 239 дүгээр тушаал, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 134 дүгээр тогтоол, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны А/11 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн  ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Тус дүүргийн Их, дээд сургуулийн оюутан залуусын дунд архи, согтууруулах ундаа түүний хор хөнөөлөөс урьдчилан сэргийлэх, холбогдох хууль тогтоомжийг сурталчлан таниулах зорилгоор  Архигүй амьдрал- Бидний ирээдүй сэдэвт өдөрлөгийг 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдөр  зохион байгуулсгай.

2. Өдөрлөгийн арга хэмжээг зохион байгуулах удирдамжийг нэгдүгээр, хөтөлбөрийг хоёрдугаар,  төсвийг гуравдугаар  хавсралтаар тус тус  баталсугай.

3. Арга хэмжээнд шаардагдах 399.000 /гурван зуун ерэн есөн мянган/ төгрөгийг дүүргийн Засаг даргын нөөц сангаас гаргахыг Тамгын газрын дарга С.Мөнхчулуунд зөвшөөрсүгэй.

4. Архигүй амьдрал-бидний ирээдүй өдөрлөгийн үйл ажиллагааг өндөр түвшинд зохион байгуулж, үр дүнг танилцуулж ажиллахыг Засаг даргын Тамгын газрын Захиргаа, хуулийн хэлтэс /А.Пүрэвсүрэн/, дүүрэг дэх цагдаагийн гуравдугаар хэлтэс /Г.Эрхэмбаяр/ нарт  үүрэг болгосугай.

ЗАСАГ ДАРГА                     М.ЧИНБОЛД

 

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын

___ оны ___сарын __-ний өдрийн

___ -р захирамжийн нэгдүгээр хавсралт

 

“АРХИГҮЙ БААСАН ГАРАГ ” ДЭД ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД

ИХ ДЭЭД СУРГУУЛИУДЫН ДУНД ЗОХИОН БАЙГУУЛАХ “АРХИГҮЙ АМЬДРАЛ- БИДНИЙ ИРЭЭДҮЙ” ӨДӨРЛӨГ АРГА ХЭМЖЭЭНИЙ  УДИРДАМЖ

2015.11.26                                                                                                         Улаанбаатар хот

Зорилго: Сонгинохайрхан дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн  хурлын тэргүүлэгчдийн 2014 оны А/11 тоот тогтоолоор батлагдсан “Архигүй баасан гараг” дэд хөтөлбөрийн хүрээнд төрийн ба төрийн бус байгууллага хамтран зохион байгуулж байгаа “Архигүй амьдрал- Бидний ирээдүй” сэдэвт өдөрлөгийг зохион байгуулж Их, дээд сургуулийн оюутан залуусын дунд архи, согтууруулах ундаа түүний хор хөнөөлөөс урьдчилан сэргийлэх, холбогдох хууль тогтоомжийг сурталчлан таниулахад  оршино.

            Зохион байгуулах хугацаа, газар: 2015 оны 12 дугаар сарын 04-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо “Rich” бааранд 1200–1600 цагт зохион байгуулна.

            Хамрах хүрээ оролцох хүмүүс: Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг их, дээд сургуулийн оюутан залуус оролцоно.

Зохион байгуулах бүрэлдэхүүн:  Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын Захиргаа, хуулийн хэлтэс, дүүрэг дэх цагдаагийн гуравдугаар хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн дарга, цагдаагийн хошууч А.Гэрэлт-Эрдэнэ, ахлах байцаагч, цагдаагийн ахмад Б. Өсөхбаяр, Олон нийтийн цагдаагийн ажилтан, Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн нэгдэл, Их засаг, Ач, Мандах бүртгэл дээд сургуулийн захирал, сургалтын менежер,  ажилтан нар.

Зохион байгуулах ажил, арга хэмжээ.

1.  Архи, согтууруулах ундааны хор холбогдлыг таниулах, түүний хор хөнөөлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр зохион байгуулж байгаа ажил, арга хэмжээний үр дүнгийн талаар Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газрын Захиргаа хуулийн хэлтэс, дүүрэг дэх цагдаагийн гуравдугаар хэлтсээс мэдээлэл хийх.

2.  Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн нэгдлээс Архи, согтууруулах ундааны  хор холбогдлыг таниулах, түүний хор хөнөөлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр яриа таниулга хийх.

3.  Оюутан залуусын дунд хөгжөөнт тэмцээн зохион байгуулах.

4.  Арга хэмжээнд идэвхи санаачлагатай оролцсон оюутан залуусыг шагнаж урамшуулах

5.  Өдөрлөгт оролцогчдоос “Архигүй амьдрал-Бидний ирээдүй” уриалга дэвшүүлэх.

6.  Хаалтын ажиллагаа

 

Та бүхэнд амжилт хүсье.

 

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын

___ оны ___сарын __-ний өдрийн

___ -р захирамжийн хоёрдугаар хавсралт

 

 “АРХИГҮЙ БААСАН ГАРАГ ” ДЭД ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД  ИХ ДЭЭД СУРГУУЛИУДЫН ДУНД ЗОХИОН БАЙГУУЛАХ  БАЙГУУЛАХ “АРХИГҮЙ АМЬДРАЛ-БИДНИЙ ИРЭЭДҮЙ” ӨДӨРЛӨГ АРГА ХЭМЖЭЭНИЙ ХӨТӨЛБӨР

д/д

Зохион байгуулах ажил

Эхлэх цаг

Дуусах цаг

1

Бэлтгэл ажил /ирцийг бүртгэх, санамж, сэрэмжлүүлэг тараах/

11:30

12:00

2

Нээлтийн арга хэмжээг нээх

Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга М.Чинболд,

ЗДТГ-ын дарга С.Мөнхчулуун

ЗДТГ-ын Захиргаа, хуулийн хэлтсийн дарга А.Пүрэвсүрэн,

Дүүрэг дэх цагдаагийн гуравдугаар хэлтсийн дарга, цагдаагийнхурандаа  Г.Эрхэмбаяр.

12:00

12:10

3

Архи, согтууруулах ундааны хор холбогдлыг таниулах, түүний хор хөнөөлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр зохион байгуулж байгаа ажил, арга хэмжээний үр дүнгийн талаар мэдээлэл хийх.  / Захиргаа, Хуулийн хэлтсийн дарга А.Пүрэвсүрэн /

12:10

12:20

4

Хариуцсан нутаг дэвсгэрийн эрүү болон нийтийн хэв журмын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийх. /Ц.х/ч А.Гэрэлт-Эрдэнэ/

12:20

12:30

5

Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн нэгдлээс Архи, согтууруулах ундааны  хор холбогдлыг таниулах, түүний хор хөнөөлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр яриа таниулга хийх.

12:30

13:10

6

Их, дээд сургуулиудын мэндчилгээ

13:10

13:40

7

Оюутан залуусын дунд хөгжөөнт тэмцээн зохион байгуулах. /оюутны холбоод/

13:40

14:40

8

Арга хэмжээнд идэвхи санаачлагатай оролцсон оюутан залуусыг шагнаж урамшуулах

14:40

14:50

9

Өдөрлөгт оролцогчдоос “Архигүй амьдрал- Бидний ирээдүй” уриалга дэвшүүлэх.

14:50

14:55

10

Хаалтын үйл ажиллагаа.

14:55

15:00

11

Бүжгийн цаг

15:00

16:00

 

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын

___ оны ___сарын __-ний өдрийн

___ -р захирамжийн гуравдугаар хавсралт

 

БОЛОН  ТӨРИЙН БУС  БАЙГУУЛЛАГА, АЖ АХУЙН НЭГЖ ХАМТРАН ЗОХИОН

 БАЙГУУЛАХ “АРХИГҮЙ АМЬДРАЛ- БИДНИЙ ИРЭЭДҮЙ”

ӨДӨРЛӨГ АРГА ХЭМЖЭЭНИЙ ЗАРДАЛ

 

2015.11.26                                                                                             Улаанбаатар хот

д/д

Зардал

Тоо, ширхэг

Нэг бүрийн үнэ /төгрөг/

Нийт

/төгрөг/

1

Арга хэмжээний сурталчилгааны самбар /анос/

1

40,000

40,000

2

Өргөмжлөл

8 ш

4,000

32,000

3

“Архигүй амьдрал- Бидний ирээдүй”илтгэлийн уралдааны шагналд

2

15,000

30,000

4

Тэмцээн уралдааны шагналд

6

37 000

222,000

 

 

Нийт

 

399.000

   

 






Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.