Цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан чөлөөлөх тухай

1

2015/12/04                         А/477

Цэргийн дүйцүүлэх албыг  мөнгөн төлбөрийн хэлбэрээр  орлуулан чөлөөлөх тухай

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Улсын их хурлын 2003 оны 33 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын 8 дахь хэсгийг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Цэргийн жинхэнэ албыг биеэр хаагаагүй,  26 нас хүрсэн, хуульд заасан хугацаандүндэслэлээр хугацаат цэргийн албанаас жил бүр чөлөөлөгдсөн иргэдийг цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаахаас чөлөөлсүгэй.

2. Цэргийн дүйцүүлэх албаны мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаахаас чөлөөлөгдсөн иргэдийн нэрийг хавсралтаар баталсугай.

3. Захирамжийн хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Цэргийн штаб /хурандаа А.Баттулга/-т үүрэг болгосугай.

 

ЗАСАГ ДАРГА                                 М.ЧИНБОЛД

 






Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.