Цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийнхэлбэрээр орлуулан хаалгах тухай

1

2015/12/04                А/478

Цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийнхэлбэрээр орлуулан

 хаалгах тухай

Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Иргэний цэргийн үүргийн болон Цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8, Монгол Улсын Их хурлын 2009 оны 33 дугаар тогтоолоор батлагдсан “Цэргийн дүйцүүлэх албыг иргэн мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах болзол” Засгийн газрын 2015 оны 51 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. 2015 оны сүүлийн хагас жилийн Цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах иргэдийн нэрсийн жагсаалтыг хавсралтаар баталсугай.

2. Цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах иргэдийн тоо бүртгэлийг хөтлөх, төлбөрийн хэмжээг тогтоох, зохих дансанд тушаалгах, мөнгөн төлбөрөөс зайлсхийгчдийн асуудлыг холбогдох хууль, хяналтын байгууллагатай хамтран шийдвэрлэх ажлыг зохион байгуулж, иргэдэд хөнгөн шуурхай үйлчилж ажиллахыг Засаг даргын Тамгын газрын Цэргийн штаб /хурандаа А.Баттулга/-т үүрэг болгосугай.

3.Захирамжийн хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Засаг даргын Тамгын газрын дарга /С.Мөнхчулуун/-д даалгасугай.

 

ЗАСАГ ДАРГА                             М.ЧИНБОЛД






Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.