.jpg)
2015/12/04 А/484
Мал, тэжээвэр амьтдын тооллого
явуулах тухай
Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Статистикийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2дахь хэсэг, Засгийн газрын 2003 оны 224 дүгээр тогтоол, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2002 оны 222 дугаар тогтоолын 2 дахь хэсэг, 2015 оны 134 дүгээр тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/870 дугаарЗахирамжийг тус тус үндэслэн Захирамжлах нь:
1. Дүүргийн нутаг дэвсгэрт байгаа мал, тэжээвэр амьтдын 2015 оны тооллогыг 12 дугаар сарын 7-ноос 12 дугаар сарын 17-ны өдрүүдэд явуулсугай.
2. Мал, тэжээвэр амьтдын 2015 оны тооллогыг дүүрэгт удирдан явуулах тооллогын комиссын бүрэлдэхүүнийг нэгдүгээр, ажлын удирдамжийг хоёрдугаар, зардалын задаргааг гуравдугаар хавсралтаартус тус баталсугай.
3. Мал,тэжээвэр амьтдын тооллогын ажилтны сургалт, хороодын тооллогын бэлтгэлийг хангах, хяналтын тооллого хийх, тооллогын дүнг нэгтгэх зэрэг зохион байгуулалтын зардалд зориулан нийт 507960(таван зуун долоон мянга есөн зуун жаран) төгрөг зарцуулахыгЗасаг даргын Тамгын газрын дарга (С.Мөнхчулуун)-д зөвшөөрсүгэй.
4. Дүүргийн мал, тэжээвэр амьтдын тооллогын явцын мэдээ болон нэгдсэн дүнг Нийслэлийн Статистикийн газарт хугацаанд нь гарган өгч, тооллогын дүнг боловсруулан 2015 оны нэгдүгээр улиралд багтаан тархаахыг дүүргийн мал, тэжээвэр амьтдын тооллогын комисс(Ц.Төрхүү) -т даалгасугай.
Засаг дарга М.ЧИНБОЛД
Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын
___ оны ___сарын __-ний өдрийн
___ -р захирамжийн нэгдүгээр хавсралт
мал, тэжээвэр амьтдын тооллогын комиссын бүрэлдэхүүн
Дарга Засаг даргын дэд бүтэц нийтийн аж ахуйн асуудал хариуцсан орлогч дарга
Орлогч дарга Статистикийн хэлтсийн дарга
Гишүүд Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга
ЗДТГ-ын ХҮХ-ийн ХАА хариуцсан мэргэжилтэн
Мал эмнэлэг үржлийн албаны дарганар
Хороодын Засаг дарга нар
Нарийн бичгийн дарга Статистикийн хэлтсийн хөдөө аж
ахуйн мэдээлэл хариуцсан мэргэжилтэн
Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын
___ оны ___сарын __-ний өдрийн
___ -р захирамжийн хоёрдугаар хавсралт
Сонгинохайрхан дүүргийн мал, тэжээвэр амьтдын
тооллогын комиссын ажлын удирдамж
А. Бэлтгэл ажил
1. Дүүргийн мал, тэжээвэр амьтдын 2015 оны тооллогын комисс нь нийслэлийн тооллогын комисс, хороодын салбар комисстой хамтран Үндэсний статистикийн хорооноос баталсан зааврын дагуу мал, тэжээвэр амьтдын тооллогын бэлтгэл ажлыг 2015 оны 12 дугаар сарын 6 -ны дотор хангана.
2. Хороо бүрт тооллогын ажлын салбар комиссыг байгуулж, тоологчоор ажиллах хүмүүс нь ажлын шаардлагыг бүрэн хангаж чадаж буй эсэх, ажлын хуваарь, ачаалал нь жигд эсэхийг нягтлан шалгаж, тэдний ажиллах нөхцөл, аюулгүй байдлыг бүрэн хангасан байна.
3. Мал, тэжээвэр амьтдын тооллогын хүрээнд хороодын ажлын салбар хэсгүүд НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2002 оны 222 дугаар тогтоолоор баталсан журмын дагуу 2015 оны тэжээвэр нохой, муурны бүртгэлийг шинэчлэн хийнэ.
4. Хорооны тооллогын комисс нь тооллогын газрын зургийг болон мал, тэжээвэр амьтдын тооллого, тэжээвэр нохой, муурны шинэчилсэн бүртгэлд хамрагдах аж ахуйн нэгж, байгууллага, өрхийн жагсаалтыг урьдчилан бэлтгэх зэргээр хийх зэргээр мал, тэжээвэр амьтдыг тооллогод бүрэн хамруулах нөхцөлийг бүрдүүлнэ.
5. Дүүргийн статистикийн хэлтэс, нийслэлийн стàтистикийн газраас хороодын комиссын гишүүдэд 2015 оны тооллого явуулах тухай ҮСХ-с баталсан маягт, заавар, зохион байгуулалтын талаар сургалтыг 12 дугаар сарын 6-ний өдөр багтаан хийнэ.
6. Хороодын ажлын хэсгийн гишүүд өөрийн хорооны нутаг дэвсгэр дээрх мал, тэжээвэр амьтан бүхий аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд мал, тэжээвэр амьтдын тооллого явагдах тухай урьдчилан мэдэгдэнэ.
Б.Тооллого явуулах
7. Дүүргийн нутаг дэвсгэрт мал, тэжээвэр амьтдын тооллогыг 2015 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн өглөөний 0800 цагаас эхэлж, 12 дугаар сарын 17-ны өдрийн 2400 цагт дуусна.
8. Мал, тэжээвэр амьтдын тооллогын өдрүүдэд дүүрэг, хорооны ажлын хэсэгт өдөр бүр жижүүр гарган ажиллуулж, тооллогын явцын мэдээллийг дүүргийн статистикийн хэлтэс, нийслэлийн статистикийн газарт тус тус дамжуулна.
9. Мал, тэжээвэр амьтдын тооллоготой холбоотой лавлагаа, мэдээллийг дүүргийн статистикийн хэлтсийн дарга, мэргэжилтэнтэй /утас:70171660,70171322/ холбоо барьж шийдвэрлэнэ.
10. Хорооны комиссын дарга нь тооллогод мал, тэжээвэр амьтдыг бүрэн хамруулах, тооллогын явцын мэдээг хугацаанд нь мэдээлэх, дүнг нэгтгэн гаргах, тооллогын явцад элдэв зөрчил гаргахгүй байх үүргийг хүлээнэ.
11. Дүүргийн мал эмнэлэгүүдийн дарга болон ЗДТГ-ын ХАА хариуцсан мэргэжилтэн нар ажлын хэсгийн гишүүний хувьд мал, тэжээвэр амьтдыг бүрэн хамруулах талаар өөрийн байгууллагын үндсэн үйл ажиллагааны мэдээллийг дүүргийн болон хороодын ажлын хэсгүүдэд шуурхай хүргэх, энэ чиглэлээр хяналт тавьж ажиллана.
В. Хяналт шалгалтын ажил
12. Дүүргийн тооллогын комиссын гишүүн нь мал, тэжээвэр амьтдын тооллогын бэлтгэл ажил, тооллогын явцыг хариуцсан дүүргийн нутаг дэвсгэр хороодын тооллогын нэгжид шалгана.Тухайлбал:
12.1 Хороодын комиссын ажлын хэсгийн гишүүдийн ажлын хуваарь, тоологч нарын ачаалал, тоологч нарын аюулгүй байдлыг хэрхэн хангасан эсэхийг шалгах
12.2 Хорооны нутаг дэвсгэрт байгаа мал, тэжээвэр амьтад тооллогод бүрэн хамрагдах эсэхийг тооллогын нэгжийн байршил, аж ахуйн нэгж, байгууллага, малтай болон малчин өрхийн мал амьтдын бүртгэл зэргийг бусад бүртгэл, мэдээлэлтэй тулган шалгах, биечлэн очиж танилцана
12.3 Тоологч мал, тэжээвэр амьтдыг нүдлэн тоолж байгаа эсэхэд хяналт тавина
12.4 Тоологч нарыг заавар журмын дагуу ажлаа гүйцэтгэж буй эсэхэд хяналт тавих
12.5 Тооллогын данс бүртгэлд тоологдсон мал, амьтдыг зөв тусгасан эсэхийг бүртгэлээр хянах
12.6 Тооллогын мэдээлэл онлайн программд бүрэн орсон эсэх, алдаагүй байх, хугацаандаа дамжсан эсэхэд хяналт тавих.
Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын
___ оны ___сарын __-ний өдрийн
___ -р захирамжийн гуравдугаар хавсралт
Сонгинохайрхан дүүргийн 2015 оны мал, тэжээвэр амьтдын тооллогын төсвийн зардалын тооцоо
А. Нийт төсөв
|
Зардлын төрөл
|
Төсөвлөсөн зардал төгрөгөөр |
Тайлбар |
|
Шатахууны
|
507960 |
|
|
Нийт дүн |
507960 |
|
Мал, тэжээвэр амьтдын тооллогын төсвийн зардлын задаргааг төрлөөр харуулбал:
Б. Шатахууны зардал
|
Хороо |
Байршил |
Явах км |
Шатахууны нэгжийн үнэ төгрөг |
Зарцуулах шатахууны хэмжээ литр |
Нийт зардал төгрөг |
Тайлбар |
|
21 |
Жаргалант тосгон
|
2000 |
1660 |
266 |
441100% |
21-р хороо |
|
32 |
Мал бордох, Шанд, Цагаан хуст, Эмээлт, Баруун туруун, Хурганы |
300 |
1660 |
40 |
66400 |
32-р хороо |
|
Дүн |
2300 |
1660 |
306 |
507960 |
|
|
Тайлбар: Мал тооллогод хэрэглэх автомашиныг хороодын засаг дарга өгөгдсөн зардалд тохируулан өөрсдөө олдог.
ТАВАН ХОРООНД АВТОБУСНЫ ДУЛААН ЗОГСООЛЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА
Дүүргийн төрийн байгууллагын дэргэдэх ёс зүйн дэд хорооны гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан өртөөчилсөн арга хэмжээ зохион байгуулагдлаа
