Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 12-ны А/232 дугаар захирамжийн дагуу зуслан ногоон бүсийн цэвэрлэгээний ажил эхэллээ.

1

       Нийслэлийн хэмжээнд жил бүрийн 05 дугаар сард Зуслан ногоон бүсийн их цэвэрлэгээг зохион байгуулдаг. Энэ жил Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Тээвэрлэлт үйлчилгээний төв, иргэдийн бүлэг,  27 аж ахуйн нэгж, 673 иргэд оролцож 4300 м/кв талбайг цэвэрлэн 3 хороодод 1 ковш трактор, 9 хог тээврийн автомашин 36 рейсээр 337,7 тн хог хаягдлыг ачиж тээвэрлэн Нарангийн төвлөрсөн хогийн цэгт хүргэлээ. Дүүргийн хэмжээнд 22-р хороонд Баянголын амны зуслан, 24-р хороонд Бумбат болон Нумтын зуслан, 25-р хороонд Хустайн ам болон, Төгөл, Богинын амны зуслангуудын 4300 орчим га талбай зуслан ногоон бүсэд хамаардаг юм. Өнөөдөр Хоггүй орчин-Эрүүл амьдрал аяны хүрээнд хийгдэж байгаа хог цэвэрлэгээний ажлын явц 85 хувьтай байна.       

    






Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.