Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд Сонгинохайрхан дүүрэгт ажиллах үеэрээ “Монгол наадам” цогцолборын үйл ажиллагаатай танилцлаа. 30 мянган хүний суудалтай цэнгэлдэх хүрээлэн, 110 харваач зэрэг харвах боломжтой сурын талбай, 64 баг шагай харвах шагайн талбай болон спорт, соёлын төвүүдийг Хүй долоон худаг дахь “Монгол наадам” цогцолборт барьж байгуулах аж. Мөн цэвэр усны сан, дулаан, цахилгаан зэргийг бие даан шийдэхээр зураг төслийн ажлыг хийж дууссан байна.
Тус хамт олон өнгөрсөн жил цанын бааз байгуулах төсөл хэрэгжүүлж, 2 сарын хугацаанд 30 мянга гаруй иргэнд үйлчлүүлжээ. Түүнчлэн цогцолборын дарга Н.Батсүмбэрэл жилийн турш үйл ажиллагаа явуулах зорилго тавьснаа хэлж байсан юм. Мөн дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх, нийслэлийн орлогыг нэмэгдүүлэхээр зорьж байгаагаа ч хэлж байв.
Цаашид хүй долоон худагт “Богдын өндөр цогцолбор”, “Нийслэлийн гэрэлт хөшөө”, Морь уналга, сургалтын төв” зэргийг байгуулна. “Монгол наадам” цогцолборын удирдлагууд эхний баяр наадмынхаа ард гарсаны дараа хотын удирдлагуудад хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, мастер төлөвлөгөө, хэтийн зорилтуудаа танилцуулахаар төлөвлөжээ.
ТАВАН ХОРООНД АВТОБУСНЫ ДУЛААН ЗОГСООЛЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА
Дүүргийн төрийн байгууллагын дэргэдэх ёс зүйн дэд хорооны гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан өртөөчилсөн арга хэмжээ зохион байгуулагдлаа
