Хөрөнгө гаргах тухай

2

2015/12/08                    А/491

Хөрөнгө гаргах тухай

            Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчийн 2015 оны 134 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

            1. Дүүргийн 156 дугаар цэцэрлэгийн гадна халаалт, хэрэгцээний халуун хүйтэн усны шугам гэмтсэнийг яаралтай засварлахад шаардагдах 4.079.680 /дөрвөн сая далан есөн мянга зургаан зуун наян/ төгрөгийн Засаг даргын нөөц сангаас гаргахыг Тамгын газрын дарга /С.Мөнхчулуун/-д зөвшөөрсүгэй.

            2. Шугам сүлжээ засварлах явцад хяналт тавьж ажиллахыг Дэд бүтэц, тохижилтын хэлтэс /Т.Сүхбаатар/-т үүрэг болгосугай.

 

ЗАСАГ ДАРГА                                 М.ЧИНБОЛД






Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.