Зорилтод бүлгийн иргэдэд сургалт зохион байгуулах тухай

1

2015/12/08                               А/495

Зорилтод бүлгийн иргэдэд сургалт

зохион байгуулах тухай

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэг, Сангийн сайдын 2012 оны 239 дүгээр тушаал, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 134 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. “Архигүй баасан-гараг” дэд хөтөлбөрийг иргэдэд сурталчлах  зорилгоор дүүргийн нутаг дэвсгэрийн  зорилтод бүлгийн иргэдэд “Архины  хор хөнөөлийг сурталчлан таниулах”  сургалтыг   2015 оны 12 дугаар сарын 11,18, 25-ны өдрүүдэд зохион байгуулсугай.

1.    Сургалтын үеэр иргэдэд тараах гарын авлага хэвлүүлэхэд шаардагдах 2.520.000 /хоёр сая таван зуун хорин мянган/ төгрөгийг хавсралтаар баталж Засаг даргын нөөц сангаас гаргахыг Засаг даргын Тамгын газрын дарга С.Мөнхчулуунд зөвшөөрсүгэй.

2.    Дүүргийн зорилтод бүлгийн иргэдэд зориулсан сургалтыг өндөр түвшинд зохион байгуулж  гарын авлага, тараах материалаар иргэдийг ханган ажиллахыг Захиргаа хуулийн хэлтэс /А.Пүрэвсүрэн/-т даалгасугай.

ЗАСАГ ДАРГА                                     М.ЧИНБОЛД

 

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын

___ оны ___сарын __-ний өдрийн

___ -р захирамжийн хавсралт

 

ТӨСВИЙН ЗАДАРГАА

Барааны нэр

Тоо хэмжээ

Нэг бүрийн үнэ

Нийт үнэ

/төгрөгөөр/

1

Гарын авлага тараах материал

1400

1800

2,520,000

 

           Дүн

 

 

2,520,000

 






Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.