.jpg)
2015/12/15 А/496
Үнэлгээний хороо байгуулах
тухай
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.4 дэх хэсэг, 2015 оны Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн А/104 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Дүүргийн 24 дүгээр хорооны эмзэг бүлгийн 25 айлын 0,4 киловатын цахилгаах дамжуулах агаарын шугамын ажлын худалдан авах ажиллагааг батлагдсан төсвийн хүрээнд зохион байгуулж, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны бүрэлдэхүүнийг нэгдүгээр, ажлын жагсаалтыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.
2. Худалдан авах ажиллагааг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн зохион байгуулж, үр дүнг танилцуулахыг Үнэлгээний хороо /Х.Батхүү/-д, Хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Засаг даргын Тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтэс /С.Болорцэцэг/-т, хөрөнгийн зарцуулалтанд хяналт тавьж ажиллахыг Засаг даргын Тамгын газар /С.Мөнхчулуун/-т, бий болсон хөрөнгийг холбогдох данс бүртгэлд тусган ажиллахыг Аж ахуйн тасаг /Д.Пүрэвсүрэн/-т тус тус үүрэг болгосугай.
ЗАСАГ ДАРГА М.ЧИНБОЛД
Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын
.........оны .......дугаар сарын ......өдрийн
.....дугаар захирамжийн нэгдүгээр хавсралт
ҮНЭЛГЭЭНИЙ ХОРООНЫ БҮРЭЛДЭХҮҮН
Үнэлгээний хорооны дарга: Х.Батхүү
Худалдан авах ажиллагааны албаны дарга
Гишүүд: Г.Ууганбаяр
Худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга
Д.Жаргалмандах
Худалдан авах ажиллагааны албаны
барилгын инженер
Б.Сарнайцэцэг
Засаг даргын Тамгын газрын нярав
Үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга:
А.Айнур
Худалдан авах ажиллагааны албаны
худалдан авах ажиллагаа
хариуцсан мэргэжилтэн
Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын
.........оны .......дугаар сарын ......өдрийн
.....-р захирамжийн хоёрдугаар хавсралт
АЖЛЫН ЖАГСААЛТ
|
Д/д |
Зардлын дүн |
0.4кВ-н ЦДАШ төгрөг |
0.4кВ-ын ТНЩ төгрөг |
Бүгд өртөг |
|
төгрөг |
||||
|
1 |
Барилга угсралтын ажлын төсөвт өртгийн дүн |
8,129,417 |
6,074,320 |
14,203,737 |
|
2 |
Нэмэгдсэн өртгийн албан татвар (10%) |
812942 |
607432 |
1420374 |
|
3 |
Норм, норматив боловсруулах сангийн шимтгэл (0.18%) |
|||
|
|
ДҮН |
8,942,358 |
6,681,752 |
15,624,111 |
|
4 |
Захиалагчийн албаны эсвэл зөвлөх үйлчилгээний зардал (2%) |
162588 |
121486 |
284075 |
|
5 |
Инженер хайгуул, зураг төслийн ажлын дүн |
|||
|
|
ДҮН |
162,588 |
121,486 |
284,075 |
|
6 |
Магадлашгүй ажлын зардал (2%) |
162588 |
121486 |
284075 |
|
7 |
Туршилт тохируулга холболтын зардал |
|||
|
|
ДҮН |
162,588 |
121,486 |
284,075 |
|
|
БҮГД ДҮН |
9,267,535 |
6,924,725 |
16,192,260 |
ТАВАН ХОРООНД АВТОБУСНЫ ДУЛААН ЗОГСООЛЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА
Дүүргийн төрийн байгууллагын дэргэдэх ёс зүйн дэд хорооны гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан өртөөчилсөн арга хэмжээ зохион байгуулагдлаа
