Болзолт уралдаан зарлах тухай

1

2015/12/15        А/497

Болзолт уралдаан зарлах тухай

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2009 оны 63, 2012 оны 61, 2015 оны 134 дүгээр тогтоолуудыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.  Дүүргийн нутаг дэвсгэрт шинэ жилийн баярын уур амьсгал бий болгоход байгууллага, аж ахуй нэгжүүдийн оролцоог нэмэгдүүлэх, тохижилт, бүтээн байгуулалтын чиглэлийн ажлыг идэвхижүүлэх, урамшуулах, шинэ санал санаачлагыг дэмжих зорилгоор “Шилдэг тохижилт, чимэглэл бүхий аж ахуй, нэгж байгууллага” шалгаруулах шинэ жилийн тохижилтын уралдааны болзлын удирдамжийг нэгдүгээр, уралдааныг дүгнэж, шалгаруулах ажлын хэсгийг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

1.    Тохижилтын уралдаанд шалгарсан байгууллагын шагналд шаардагдах 3.000.000 /гурван сая/ төгрөгийг Засаг даргын нөөц сангаас гаргахыг Засаг даргын Тамгын газрын дарга /С.Мөнхчулуун/-д зөвшөөрсүгэй.

2.    Уралдааны дүнг 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн дотор танилцуулахыг ажлын хэсэг /Б.Батдорж/-т үүрэг болгосугай.

                           ЗАСАГ ДАРГА                   М.ЧИНБОЛД

 

Дүүргийн Засаг даргын 2015 оны __ -р

сарын __–ны өдрийн __-р захирамжийн нэгдүгээр хавсралт

 

 

ШИНЭ ЖИЛИЙН “ШИЛДЭГ ТОХИЖИЛТ, ГЭРЛЭН

ЧИМЭГЛЭЛ БҮХИЙ АЖ АХУЙ НЭГЖ, БАЙГУУЛЛАГА”-ЫГ

ШАЛГАРУУЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ УДИРДАМЖ

Нэг. Зорилго: Шинэ жилийн баярын уур амьсгал бий болгоход байгууллага, аж ахуй нэгжүүдийн оролцоог нэмэгдүүлэх, тохижилт, бүтээн байгуулалтын чиглэлийн ажлыг идэвхижүүлэх, урамшуулах, шинэ санал санаачлагыг дэмжих

 

Хоёр. Хамрах хүрээ: Дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллагууд оролцоно.

 

Гурав. Хэрэгжүүлэх хугацаа: 2015 оны 12 дугаар сарын 14-нөөс 12 дугаар сарын 25 хүртэл

 

Дөрөв. Шалгуур үзүүлэлт:

  1. Орчны тохижилтыг шинэ жилийн баярын уур амьсгал бүрдүүлсэн байдлаар хийх /Сүлд мод, Өвлийн өвгөн, цас, мөсөн урлал, гэрлэн чимэглэл гэх мэт/
  2. Гадна хаяг, гэрэлтүүлэг, чимэглэлийг орчин үеийн шинэлэг хэв маягаар зассан байх /хаягаа монгол крилл үсгээр бичих, техникийн аюулгүй байдлыг хангасан байх/
  3. Гадна фасадны өнгө үзэмж, дизайныг зохистой шийдсэн байх
  4. Өөрийн эзэмшил талбай, түүнээс гадна орчны 50 м хүртэлх талбайн хог цэвэрлэгээ, цас мөсөө тогтмол арилгаж, хальтиргаа гулгаа үүсгэхгүй, бусдад гэм хор учруулах шалтгаан бүрдүүлэхгүй байх
  5. Авто зогсоол, зам талбайн тэмдэг тэмдэглэгээг бүрэн гүйцэд хийх
  6. Тохижилт, цэвэрлэгээний гэрээ, хог тээврийн гэрээг холбогдох байгууллагатай хийж, гэрээний үүргээ сайн биелүүлж, хог тээврийн төлбөрөө бүрэн төлсөн байх

Тав. Шалгаруулалтыг зохион байгуулах дүгнэх:

  1. Байгууллага, аж ахуй нэгжүүдэд 2015 оны 12 дугаар сарын 14-өөс 15-ныг дуустал удирдамжийг хүргүүлэх
  2. Аж ахуй нэгж, байгууллагууд шалгуур үзүүлэлт бүрээр шаардлагатай материалаа бүрдүүлж, гадна тохижилтын зургийг өнгөтөөр хэвлэн дүүргийн Засаг даргын Тамгын газрын Дэд бүтэц, тохижилтын хэлтэст 2015 оны 12 дугаар сарын 25-ны дотор хүргүүлнэ.
  3. Ажлын хэсэг шалгуур үзүүлэлт бүрээр ирүүлсэн материалыг хэлэлцэн /шаардлагатай тохиолдолд газар дээр нь үзэж харьцуулсны дараа/ ажлын хэсгийн гишүүн бүр шалгуур үзүүлэлтийн дагуу 1-5 хүртэлх оноогоор дүгнэж, шалгаруулалтын дүнг гаргана.
  4. Нийслэл хотод шинэ жилийн уур амьсгал бүрдүүлэх, хотын гэрэлтүүлэг, тохижилтыг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулсан байгууллагад сайшаасан “Тусгай тэмдэг”, зохион байгуулсан арга хэмжээнд оролцоогүй нийслэлийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлээгүй байгууллагуудад сануулсан “Гахай” нааж олон нийтэд мэдээлнэ.Удаа дараа хариуцлагагүй хандсан Байгууллага, аж ахуй нэгжийг хууль тогтоомжийн дагуу торгууль шийтгэврийн арга хэмжээ авна.

Зургаа. Шагнал урамшуулал:

1-р байр: Өргөмжлөл 1,5 сая төгрөг

2-р байр: Өргөмжлөл 1,0 сая төгрөг

3-р байр: Өргөмжлөл 0,5 сая төгрөг

 

Дүүргийн Засаг даргын 2015 оны __ -р

сарын __–ны өдрийн __-р захирамжийн хоёрдугаар хавсралт

 

БОЛЗОЛТ УРАЛДААНЫГ ДҮГНЭХ АЖЛЫН ХЭСЭГ

 

Ажлын хэсгийн ахлагч

Б.Батдорж 

Хот байгуулалт, тохижилтын асуудал хариуцсан орлогч

 

Гишүүд

Т.Сүхбаатар

Засаг даргын Тамгын газрын Дэд бүтэц, тохижилтын хэлтсийн дарга

 

 

Г.Ууганбаяр

Засаг даргын Тамгын газрын

Худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга

 

 

Л.Алтанхуяг

Дэд бүтэц, тохижилтын хэлтсийн

гэрэлтүүлэг рекламны байгууламжхариуцсан ахлах мэргэжилтэн

 

 

Д.Хандбадам

Дэд бүтэц, тохижилтын хэлтсийн орчны бохирдол, СӨХ-д хариуцсан мэргэжилтэн

 

 

Б.Сугар

Худалдаа үйлчилгээний хэлтсийн аялал жуулчлал, ахуйн болон бусад үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн

 

 

О.Ариунжаргал

Захиргаа хуулийн хэлтсийн хяналт шинжилгээ үнэлгээ, нийслэл, дүүргийн шуурхайн асуудал хариуцсан мэргэжилтэн

 

Нарийн бичгийн дарга

Ө.Норовдэмид

Дэд бүтэц, тохижилтын хэлтсийн тохижилт хариуцсан мэргэжилтэн

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 






Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.