“Дурсамжтай аялал” зохион байгууллаа

3

Сонгинохайрхан дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсээс Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр-ийг тохиолдуулан Аз жаргалтай багачууд аяны хүрээнд зорилтот бүлгийн 50 хүүхдийг Үндэсний соёл амралтын хүрээлэн-д үнэ төлбөргүй тоглуулжээ.

           Түүнчлэн Хүүхдийн урлан бүтээх төв-ийн авьяаслаг багачуудын бүтээл, дугуйлан секцийн үйл ажиллагаатай танилцуулан нэг өдрийг дурсамжтай, зугаатай өнгөрүүлэх зорилгоор “Дурсамжтай аялал” аяллыг дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Үндэсний соёл амралтын хүрээлэн, Хүүхдийн урлан бүтээх төв, Эрдэнэс Таван толгой ХК-тай хамтран хэрэгжүүллээ.






Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.