Шагнах тухай

1

2015/12/17           А/500

Шагнах тухай

Монгол Улсын Засаг Захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Сангийн сайдын 2012 оны 239 дүгээр тушаал, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 134 дүгээр тогтоол, дүүргийн Засаг даргын Тамгын газрын дотоод журмын  18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Дүүргийн бүтээн байгуулалт, хөгжил дэвшилтэнд оруулсан хувь нэмэр, иргэдийг ая тухтай амьдрах нөхцлийг  бүрдүүлэхэд  онцгой хувь нэмэр оруулж байгаа нэр бүхий иргэд, албан хаагчдыг  дүүргийн Засаг даргын Өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнасугай. 

2. Шагнагдах иргэд, албан хаагчдын нэрсийг  нэгдүгээр хавсралтаар баталсугай.

1.                                                                                         Шагналд шаардагдах 3.780.000 /гурван сая долоон зуун наян мянган/  төгрөгийн төсвийг хоёрдугаар  хавсралтаар  баталж Засаг даргын нөөц сангаас гаргахыг Засаг даргын Тамгын газрын дарга С.Мөнхчулуунд зөвшөөрсүгэй.

 ЗАСАГ ДАРГА                                     М.ЧИНБОЛД






Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.