.jpg)
2015/12/17 А/501
Цэргийн бүртгэл явуулах тухай
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Батлан хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2, Монгол Улсын иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2, 24,3, Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/910 дугаар захирамжийг тус тус үндэслэнзахирамжлах нь:
1. Дүүргийн хэмжээнд цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын бүртгэлийг 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс 24-ний өдрүүдэд зохион байгуулсугай.
2. Цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын 2016 оны бүртгэлийн ажлыг удирдан зохион байгуулах дүүргийн ажлын хэсгийг дараах бүрэлдэхүүнтэйгээр байгуулж ажиллуулсугай.
Дарга: Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын
Тамгын газрын дарга
Орлогч дарга: Сонгинохайрхан дүүргийн Засаг
даргын Тамгын газрын Цэргийн
штабын дарга
Гишүүд: Сонгинохайрхан дүүргийн Засаг
Даргын Тамгынгазрын Захиргаа,
хуулийн хэлтсийн дарга
Цагдаагийн I хэлтсийн дарга,
Цагдаагийн II хэлтсийн дарга,
Цагдаагийн III хэлтсийн дарга,
Сонгинохайрхан дүүргийн Засаг
даргын Тамгын газрын Хэвлэл
мэдээлэл, олон нийттэй харилцах
албаны дарга
Сонгинохайрхан дүүргийн Статистикийн хэлтсийн дарга
Сонгинохайрхан дүүргийн Бүртгэлийн хэлтсийн дарга
Нарийн бичгийн
дарга: Сонгинохайрхан дүүргийн Засаг
даргын Тамгын газрын Цэргийн
штабын тоо бүртгэлийн офицер
3. Бүртгэлийн ажлыг зохион байгуулахад шаардагдах 5.707.500 /таван сая долоон зуун долоон мянга таван зуун/ мянган төгрөгийг хавсралтаар баталж, Тамгын газрын зардлаас гаргахыг Тамгын газар /С.Мөнхчулуун/-т зөвшөөрсүгэй.
4. Дүүргийн ажлын хэсэгтдаалгах нь:
4.1. Бүртгэлийн ажлыг хороодод хүн амын тоо бүртгэлтэй нягт уялдуулан зохион байгуулж, гишүүдийн ажил үүргийн хуваарийг тогтоон, бүртгэл явуулахад шаардлагатай автомашин, ажлын байр, хүн хүчийг гарган ажиллах.
4.2. Цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын бүртгэлийг Засаг захиргааны анхан шатны нэгж хороон дээр төвлөрүүлэн явуулж, эрхлэн гүйцэтгэх албан тушаалтнуудад холбогдох хууль тогтоомж, цэргийн тоо бүртгэлийг зохион байгуулах журмын талаар сургалт, семинар зохион байгуулж, шаардлагатай гарын авлага, материалаар ханган, тоо бүртгэлийн ажилд хяналт тавьж ажиллах.
4.3. Цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын бүртгэлтэй холбогдуулан ард иргэд, цэргийн үүрэгтнүүдэд “Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хууль”, бусад холбогдох хууль, эрх зүйн баримт бичгүүдийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчлах, тайлбарлан таниулах ажлыг шуурхай зохион байгуулах.
4.4. Дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, байгууллагын ажилтан, албан хаагчдад хяналтын тоо бүртгэл явуулж, үр дүнг тооцох.
4.5. Цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын бүртгэлээс зайлсхийгчид, завсардагчдыг эрэн сурвалжилж, бүртгэлд хамруулах ажилд цагдаагийн байгууллага, иргэний бүртгэл мэдээллийн ажилтнууд болон холбогдох албан тушаалтнуудыг татан оролцуулж, тоо бүртгэлийн журам зөрчигчдөд хуулийн дагуу хариуцлага тооцон ажиллах.
4.6. Цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудыг бүртгэлд хамрагдах тухай мэдэгдэл, урилгыг хүргэх ажлыг зохион байгуулах.
4.7. Цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын бүртгэлийг явуулсан тухай мэдээ, тайлан, судалгааг 2016 оны 1 дүгээр сарын 27-ны дотор Цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын 2016 оны бүртгэлийн ажлыг удирдан зохион байгуулах нийслэлийн ажлын хэсэгт хүргүүлэх.
Тав. Хороодын Засаг дарга нарт даалгах нь:
5.1. Цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын бүртгэлийг хүн амын тоо бүртгэлтэй нягт уялдуулан, ХАМС, өрхийн дэлгэрэнгүй бүртгэлийн дэвтэртэй тулган хяналт тавьж ажиллах.
5.2. Цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудынбүртгэлийг иргэдэд хүндрэл учруулалгүйгээр “Хорооны цэргийн тоо бүртгэлийн мэдээллийн сан”-г ашиглан зохион байгуулж, иргэдийн мэдээллийг мэдээллийн санд бүрэн, зөв оруулж, төрийн албаны стандартын шаардлагын дагуу маягтуудыг хөтлөн ажиллах.
5.3. Цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудынбүртгэлийн ажлыг зохион байгуулахдаа маягт №1 /нэрийн жагсаалт/, маягт №4 /цэрэгт татагдагчдын анкет/, маягт №12 /тооцооны хуудас/, маягт №6 /бэлтгэл офицерийн карт/-г бүрэн, үнэн зөв хөтлөж, бүртгэлийн мэдээг өдөр бүр дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабт тогтоосон хугацаанд мэдэгдэх.
5.4. Цэргийн жинхэнэ алба хаагаагүй 27 нас хүрсэн эрэгтэйчүүдийн судалгааг гаргаж, Монгол улсын Засгийн газрын 2008 оны 194, Улсын Их Хурлын 2009 оны 33 дугаар тогтоолыг сурталчлан таниулах ажлыг зохион байгуулах.
5.5. Цэргийн үүрэгтэн бэлтгэл офицеруудад бүртгэлд хамрагдах тухай мэдэгдэл, урилгыг хэсгийн ахлагч нараар гэрээр хүргэж үр дүнг тооцох.
5.6. Цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицерийн тоо бүртгэл явуулсан тухай дүн, тайлан мэдээг 2016 оны 01 дүгээр сарын 26-ны дотор дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабт ирүүлэх.
ЗАСАГ ДАРГА М.ЧИНБОЛД
Сонгинохайрхан дүүргийн Засаг
.... оны .... сарын .... ны өдрийн
........... захирамжийн хавсралт
ЗАРДЛЫН ТООЦОО
|
№ |
Зориулалт |
Зардлын тооцоо
|
Төлөвлөсөн /мян.төг/ |
Хянасан /мян.төг/ |
Тайлбар |
|
1 |
Холбооны зардал |
Утасны нэгж /33 хүн х 15.000 төгрөг/ |
495.000 |
|
|
|
2 |
Анонс |
32 хороонд+1=33 (33х 10.000төгрөг) |
330.000 |
|
|
|
3 |
Тээврийн зардалд |
1 автомашин 19 х 30.000 |
570.000 |
|
32 хороогоор тойрох |
|
4 |
Урамшуулал |
32 х 20.000 төгрөг |
640.000 |
|
32 хороонд |
|
5 |
Бичиг хэргийн зардал |
12 дугаар маягт 3000 х 150 =450.000
4 дүгээр маягт 5000 х 50=250.000
6-р маягт 150 х 200=30.000
Мэдэгдэх хуудас 5000 х 50=250.000
Бичгийн цаас 35 х 7500 =262.500
Принтерийн хор 3 х 70.000=210.000 |
1.452.500
|
|
|
|
6 |
Сурталчилгааны нугалбар |
500 ширхэг 500 төгрөг |
250.000 |
|
|
|
7 |
18 нас хүрч байгаа цэргийн үүрэгтнүүдэд “Урилга” өгөх |
2.800 ширхэг 500 төгрөг |
1.400.000 |
|
|
|
8 |
Өнгөт палкат /Байгууллага, аж ахуйн нэгж/ |
100 ширхэг 1000 төгрөг |
100.000 |
|
|
|
9 |
Принтерийн хор |
32 х 10.000 төгрөг |
320.000 |
|
Хорооны принтерийн хор цэнэглэх |
|
10 |
Телевизын төлбөрт сурталчилгаа, зар явуулах |
3 удаа х 50.000 төгрөг |
150.000 |
|
|
|
|
Нийт зардал |
|
5.707.500 |
|
|
ТАВАН ХОРООНД АВТОБУСНЫ ДУЛААН ЗОГСООЛЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА
Дүүргийн төрийн байгууллагын дэргэдэх ёс зүйн дэд хорооны гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан өртөөчилсөн арга хэмжээ зохион байгуулагдлаа
