Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн нээлттэй хаалганы өдөрлөг болно

1

Улсын их хурлын гишүүн  Д.Сумъяабазарын санаачилгаар, Сонгинохайрхан дүүрэг байгуулагдсаны 25 жилийн ойд зориулан Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсээс Баянхошуу бүсийн 7, 8, 9, 10, 11, 24, 25 хорооны иргэдэд хөдөлмөр эрхлэлт, халамжийн үйлчилгээ мэдээллийг хүргэхээр “Итгэл-Зүтгэл” нээлттэй хаалганы өдөрлөгийг зохион байгуулах гэж байна. Тус өдөрлөг 2017.06.04 өдөр  76 дугаар дунд сургуулийн хөлбөмбөгийн талбайд зохион байгуулагдана.

 

Баянхошуу бүсийн 7, 8, 9, 10, 11, 24, 25, 28 дугаар хороодын иргэд өдөрлөгийн үйл ажиллагаанд хүрэлцэн ирсэнээр хөдөлмөр эрхлэлт, нийгмийн халамжийн үйлчилгээний талаарх шаардлагатай зөвлөгөө, мэдээ мэдээллийг авч, шүд, чих хамар хоолой, сонсголын үзлэг, үйлчилгээнд хамрагдаж, ажил олгогч байгууллагууд, төсөл хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой болох юм.  






Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.