Олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан олон хүүхэд төрүүлж, өсгөн хүмүүжүүлсэн 788 ээжид Ерөнхийлөгчийн зарлигаар “Алдарт эх” нэг, хоёрдугаар одон гардууллаа. Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд 38 ээжийг алдарт эхийн нэгдүгээр одонгоор, 750 ээжийг алдарт эхийн хоёрдугаар одонгоор шагнасан юм. Алдарт эхийн одон гардуулах ёслолын арга хэмжээнд СХД-ийн МАН-ын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Д.Сумьяабазар, Б.Ундармаа, Ц.Гарамжав, Д.Тэрбишдагва нар болон Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид, дүүргийн ИТХ-ын дарга Б.Мөнхцэцэг, Засаг дарга Ж.Сандагсүрэн, Засаг даргын Дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч дарга О.Ганбаатар, Засаг даргын Нийгмийн төсөл хөтөлбөр хариуцсан орлогч дарга Л.Оргил дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид оролцож баяр хүргэлээ.
ТАВАН ХОРООНД АВТОБУСНЫ ДУЛААН ЗОГСООЛЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА
Дүүргийн төрийн байгууллагын дэргэдэх ёс зүйн дэд хорооны гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан өртөөчилсөн арга хэмжээ зохион байгуулагдлаа
