“Багш шавь” тэмцээн зохион байгуулах тухай

4

2015/12/21          А/509

“Багш шавь” тэмцээн зохион

байгуулах тухай

            Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Биеийн тамир, спортын тухай хуулийн  18 дугаар зүйлийн 18.10 дахь хэсэг, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсэг, Сангийн сайдын 2012 оны 239 дүгээр тушаал, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 134 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудын дунд Засаг даргын нэрэмжит “Багш шавь” гар бөмбөгийн тэмцээнийг 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдөр зохион байгуулсугай.

            2. Тэмцээнийг зохион байгуулах ажлын хэсгийг нэгдүгээр, тэмцээний удирдамжийг хоёрдугаар, зарцуулах төсвийг гуравдугаар хавсралтаар тус тус баталсугай.

            3. Арга хэмжээнд зарцуулагдах 438.600 /дөрвөн зуун гучин найман мянга зургаан зуун/ төгрөгийг Засаг даргын нөөц сангаас гаргахыг Засаг даргын Тамгын газар /С.Мөнхчулуун/-т зөвшөөрсүгэй.

            4. Тэмцээнийг мэргэжил, арга зүйн удирдлагаар ханган, зохион байгуулалтын өндөр түвшинд явуулахыг ажлын хэсэг /Ц.Ганхүү/-т  үүрэг болгосугай.

ЗАСАГ ДАРГА                              М.ЧИНБОЛД

 

 

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын

2015 оны____р сарын____-ний өдрийн

____р захирамжийн нэгдүгээр хавсралт

 

 

АЖЛЫН ХЭСГИЙН БҮРЭЛДЭХҮҮН

 

            Ажлын хэсгийн дарга:                   Ц.Ганхүү

                                                                        Биеийн тамир спорт хорооны дарга

 

            Гишүүд:                                             Ц.Баттөр

                                                                        Нийгмийн хөгжлийн хэлтсийн даргын

үүргийг түр орлон гүйцэтгэгч

У.Буянболор

                                                                        Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах

албаны дарга

Н.Баяраа

Боловсролын хэлтсийн дарга

Т.Баярмаа

                                                                        Нийтийн биеийн тамир, эрүүл мэнд

                                                                        хариуцсан мэргэжилтэн

                                                                        Б.Одбилэг

                                                                        Боловсрол хариуцсан мэргэжилтэн

                                                                        Ч.Хувцагаан

                                                                        Ахмад тамирчдын холбооны тэргүүн

            Нарийн бичгийн дарга:                Б.Отгонбаяр

                                                                        Биеийн тамир спортын хорооны ахлах

мэргэжилтэн

                                                                                   

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын

2015 оны____р сарын____-ний өдрийн

____р захирамжийн хоёрдугаар хавсралт

 

ЗАСАГ ДАРГЫН НЭРЭМЖИТ “БАГШ ШАВЬ”

ТЭМЦЭЭНИЙ УДИРДАМЖ

            Зорилго:

Хүн амын бие бялдрыг чийрэгжүүлэх үндэсний хөтөлбөр, биеийн тамир, спортыг хөгжүүлэх талаар дүүргийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх, багийн спортыг сайжруулах, багш, шавийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, амьдралын буруу хэвшлээс үүдэлтэй өвчнөөс сэргийлэх, хянах үндэсний хоёр дахь хөтөлбөрийг сурталчлах оршино.

Хоёр. Тэмцээний журам, хугацаа

Дүүргийн Засаг даргын Тамгын газар, БТСХороо, Ахмад тамирчдынхолбоо хамтран зохион байгуулна.

2015 оны 12 дугаар сарын 18-нд 65 дугаар сургуулийн спорт зааланд зохион байгуулна.

Тэмцээний техникийн зөвлөгөөн, тэмцээн явуулах журам:

            Тэмцээний техникийн  зөвлөгөөнийг 2015 оны 12-р сарын 16-ны  14.00  цагт Биеийн тамир, спортын хороонд зохион байгуулна.

Багууд техникийн зөвлөгөөнд ирэхдээ тамирчдын мэдүүлэгийг авчирч, багуудын оноолтыг хийж, тэмцээн зохион байгуулах журам, байршил, тэмцээний багуудын оноолт, багийн бүрдэлт, багуудын хүлээх хугацаа, бие халаалтын хугацаа зэргийг хэлэлцэнэ.

            Тэмцээний оноолт хийж дууссаны дараа баг, тамирчдын бүрэлдэхүүнд өөрчлөлт хийх боломжгүй. Мэдүүлэгт ороогүй тамирчин тэмцээнд оролцох эрхгүй болно.

 

Гурав. Оролцох байгууллагууд:

Ерөнхий боловсролын сургууль тус бүрээс дараах бүрэлдэхүүнтэй баг тамирчид оролцоно. Ирээдүй цогцолбор сургуулийн 2 ахлах сургуулиас тус бүр 1 баг оролцоно. Багт:

Эрэгтэй- 3 /2 сурагч, 1 багш/

Эмэгтэй 3 /2 сурагч, 1 багш/

Сэлгээ тоглогч 1 эрэгтэй 1 эмэгтэй байна.

Дөрөв. Дүгнэх журам, шагналурамшуулал:

1, 2, 3-р байрт шалгарсан багуудыг Алт, мөнгө, хүрэл медаль, өргөмжлөл, мөнгөн шагналаар тус тус шагнаж урамшуулна.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 






Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.