Дэмжлэг үзүүлэх тухай

2

2015/12/21                   А/510

Дэмжлэг үзүүлэх тухай

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Эрүүл мэндийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.1 дэх хэсэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 134 дүгээр тогтоолыг  тус тус үндэслэн                 ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Улс даяар улаан бурхан өвчний халдвар дэгдсэнтэй холбогдуулан Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн эмч, ажилтнуудын дархлааг дэмжих ажлыг зохион байгуулсугай.

2.  Дархлаажуулалтын төсвийг хавсралтаар баталсугай.

3. Арга хэмжээнд зарцуулах 4.400.000 /дөрвөн сая дөрвөн зуун мянган/ төгрөгийг Засаг даргын нөөц хөрөнгөнөөс гаргаж санхүүжүүлэхийгЗасаг даргын Тамгын газар /С.Мөнхчулуун/-т зөвшөөрсүгэй.

4. Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, үр дүнг тооцон ажиллахыг Нийгмийн хөгжлийн хэлтэс /Ц.Баттөр/-т  үүрэг болгосугай.

 

ЗАСАГ ДАРГА                                 М.ЧИНБОЛД

 

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын

2015 оны____р сарын____-ний өдрийн

________дугаар захирамжийн хавсралт

 

ЗАРЦУУЛАХ ТӨСВИЙН  ЗАДАРГАА

 

Төсвийн зүйл

Хэмжих нэгж

Тоо ширхэг

Нэг бүрийн үнэ

Нийт үнэ

1

Витамин /дуовит/

ширхэг

400

11.000

4.400.000

 

Нийт

 

   

4.400.000

 

 

 

 

 

 

 






Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.