СХД-ИЙН 5 ДУГААР ХОРООНД “ТОСК–999” ТӨСЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛНЭ.

1

           “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ- нь Улаанбаатар хотын гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд “ТОСК-999” төслийг хэрэгжүүлэхээр боллоо.

“ТОСК-999” төслийн эхний ээлжийн орон сууцны барилгыг Сонгинохайрхан дүүргийн 5-р хорооны нутаг дэвсгэрт гэр хорооллын дахин төлөвлөлтөнд хамрагдсан 4.9 га газарт эхлүүлэх юм. Нийт 848 айлын 50 блок, 4-5 давхар бүрэн цутгамал орон сууцны хотхон баригдах барилга угсралтын гүйцэтгэгчээр “Жи Ди констракшн” ХХК ажиллаж байна.

“ТОСК-999” төслийн онцлог нь иргэдийн төлбөрийн чадварт нийцсэн хямд өртөгтэй, богино хугацаанд хэсэгчилэн барьж ашиглалтад орох, нам давхрын орон сууцнууд байх бөгөөд үндэсний үйлдвэрлэлийн бараа, материалыг түлхүү ашиглаж, Монгол Улсын барилгын норм дүрэм, стандартад бүрэн нийцсэн орон сууцны жишиг хотхоныг байгуулах юм.






Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.