Хоггүй орчин-Эрүүл амьдрал аяны явц 95 хувьтай байна.

8

32 дугаар хорооны нутаг дэвсгэр “Эмээлт”-ийн Хурганы хэсэг карьерийн урд байрлах малын гаралтай олон жилийн хур хогийн цэгийг 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдрөөс 06 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл нийт 212 рейсээр, 3 авто ачигч, 1 экскиватор, 22 тээврийн хэрэгсэл 76 хүний бүрэлдэхүүнтэй, нийт 36,864м2 талбайн цэвэрлэгээг хийж гүйцэтгэсэн байна. 

Дүүргийн Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн А/145 дугаар захирамжаар Хоггүй орчин-Эрүүл амьдрал аяныг 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дүүргийн нутаг дэвсгэрт зохион байгуулж байна.

2017 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар 166 хур хогийн цэгээс 158 хогийн цэг буюу 95 хувь нь бүрэн устгагдсан байна. Дүүргийн нутаг дэвсгэрийн 32 хорооноос 30 хорооны хур болон үүсмэл хогийн цэг бүрэн устгагдаж 20, 21 дүгээр хорооны 5 хогийн цэг үлдээд байгаа юм.    






Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.