Засаг дарга Ж.Сандагсүрэн БНХАУ-ын төлөөлөгчидтэй уулзаж дүүргийн гэр хорооллын дахин төлөвлөлтийн талаар санал солилцлоо. Төлөөлөгчид СХД-ийн 6-р хороонд хийгдэх дахин төлөвлөлтөд хувь нэмэрээ оруулан 30 хүртэлх давхар бүхий орон сууцны шинэ хотхон байгуулах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. Хамтын ажиллагааны хүрээнд сургууль цэцэрлэг худалдаа үйлчилгээтэй, хамгийн гол нь иргэдийн амьдрах таатай орчинг бүрдүүлсэн хотхон баригдах боломжтой юм.
Мөн дүүргийн ЗДТГ-ын шинэ байр, хүүхдийн соёлын ордон, усан бассейн, худалдаа үйлчилгээний төв, дүүргийн соёлын ордон зэрэг бүтээн байгуулалтыг судлан үзэж санал боловсруулан хамтран ажиллахаар боллоо.
ТАВАН ХОРООНД АВТОБУСНЫ ДУЛААН ЗОГСООЛЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА
Дүүргийн төрийн байгууллагын дэргэдэх ёс зүйн дэд хорооны гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан өртөөчилсөн арга хэмжээ зохион байгуулагдлаа
