“Зохистой хөдөлмөр-2017” сарын аяны хүрээнд сургалт зохион байгууллаа

3

“Зохистой хөдөлмөр-2017” сарын аяны хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд мах боловсруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй “Монгол Эко мах” ХХК-ийн нийт ажилтнуудад хөдөлмөр, нийгмийн хамгааллын хяналтын улсын байцаагчид хамтран хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж ажиллах, үйлдвэрлэлийн ослоос урьдчилан сэргийлэх, үйлдвэрийн тоног төхөөрөмжийн аюулгүй байдлыг хангах, ажилтны нийгмийн хамгааллыг сайжруулах, хууль эрхзүйн мэдлэг олгох, харилцан мэдээлэл солилцох зорилгоор сургалт зохион байгууллаа.

            Сургалтанд нийт 41 ажилтан, албан хаагчид хамрагдаж, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж ажиллах, ажил үүргээ гүйцэтгэж явахдаа бэртэж гэмтсэн тохиолдолд ослын актыг хэрхэн яаж тогтоолгох, хөдөлмөрийн гэрээ, цалин хөлстэй холбоотой асуудлаар мэдээлэл солилцлоо.






Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.