.jpg)
Орон нутгийн төсвийн орлогын 2016 оны төлөвлөгөөний
хуваарийг батлах тухай
2016/01/08 А/11
Орон нутгийн төсвийн орлогын
2016 оны төлөвлөгөөний хуваарийг
батлах тухай
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж,түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 10/5 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Сонгинохайрхан дүүргийн орон нутгийн 2016оны нэгдсэн төсвийн орлогын хуваарийг нэгдүгээр, татварын орлогын төлөвлөгөөний хуваарийг хоёрдугаар, хавсралтаар тус тус баталсугай.
2. Батлагдсан хуваарийн дагуу 2016 онд орон нутгийн төсөвт төвлөрүүлэх орлогын төлөвлөгөөг жигд ханган биелүүлж ажиллахыг Санхүү, төрийн сангийн хэлтэс /С.Болорцэцэг/, Татварын хэлтэс /Ц.Сүхбаатар/-тус тус үүрэг болгосугай.
3. Орон нутгийн төсвийн орлогын 2016оны төлөвлөгөөний гүйцэтгэлд хяналт тавьж үр дүнг улирал тутам Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулан ажиллахыг Санхүү, төрийн сангийн хэлтэс/С.Болорцэцэг/-т даалгасугай.
ЗАСАГ ДАРГА М.ЧИНБОЛД
ТАВАН ХОРООНД АВТОБУСНЫ ДУЛААН ЗОГСООЛЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА
Дүүргийн төрийн байгууллагын дэргэдэх ёс зүйн дэд хорооны гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан өртөөчилсөн арга хэмжээ зохион байгуулагдлаа
