Газар эзэмших эрхийг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг олгох тухай

1

2016/01/11             А/13

Газар эзэмших эрхийг хүчингүй

болгож, газар эзэмших эрхийг олгох

тухай

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2дахь хэсэг, Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь заалт, 31 дүгээр зүйлийн 31.2, 31.3, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Тус дүүргийн Засаг даргын 2012 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 182 дугаар захирамжийн Цэрэндорж овогтой Мөнхжаргалд холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.

2. Хүчингүйд тооцсон газарт буюу 21 дүгээр хороо дааган толгойн урд талд Цэнд-Аюуш овогтой Мөнхжаргалд төмс хүнсний ногооны зориулалтаар 2 га газрыг эзэмшүүлэх эрх шинээр олгосугай.

3. Захирамжийн хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг дүүргийн Өмч, газрын албаны дарга /Г.Баярсайхан/-д үүрэг болгосугай.

 

ЗАСАГ ДАРГА М.ЧИНБОЛД






Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.