.jpg)
2016/01/11 А/15
Газар эзэмших эрхийг хүчингүй
болгож, газар эзэмших эрхийг
сэргээх тухай
Монгол Улсын Засаг Захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3 дахь заалт, 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх заалт, 44 дүгээр зүйлийн 44.7, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэг, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газрын 2015 оны 09 сарын 08-ны өдрийн 289 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Тус дүүргийн Засаг даргын 2012 оны 10 дугаар сарын 30 ны өдрийн 331 дүгээр захирамжийн Тоубан ХХК-д холбогдох хэсэг болон, газар эзэмшүүлэхээр олгогдсон эрхийн 00343649 тоот гэрчилгээний газрын эзэмших эрхийг хүчингүй болгосугай.
2. Газар эзэмших эрх хүчингүйд тооцсонтой нь холбогдуулан 32 дугаар хороо 22-ын товчооны баруун талд үйлдвэрлэлийн зориулалтаар 10.0 га газрыг 15 жилийн хугацаатайгаар Ихэр шарангад ХХК-нд эзэмшүүлэхэр холгосугай.
3. Захирамжийн хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг дүүргийн Өмч, газрын албаны дарга /Г.Баярсайхан /-д үүрэг болгосугай.
ЗАСАГ ДАРГА М.ЧИНБОЛД
ТАВАН ХОРООНД АВТОБУСНЫ ДУЛААН ЗОГСООЛЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА
Дүүргийн төрийн байгууллагын дэргэдэх ёс зүйн дэд хорооны гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан өртөөчилсөн арга хэмжээ зохион байгуулагдлаа
