БНСУ-ын Пусан хотын Олон улсын Хамтын Ажиллагааны сан СХД-ийн 19-р хороотой хамтран ажиллана.

2

 

     Сонгинохайрхан дүүргийн 19-р хороо, Пусан хотын Олон улсын Хамтын Ажиллагааны сантай хамтран ажиллах гэрээг 2017 оны 05 дугаар сарын 10-нд байгуулсан. 

 

Хамтын ажиллагааны хүрээнд:

 

1. Пусан хотын хилийн чанадад ажиллах сайн дурын багийн үйл ажиллагааг үр дүнтэй явуулах үүднээс эрүүл мэнд, боловсролын сайн дурын үйл ажиллагааг сурталчлах.

 

2. Бүс нутгийн иргэдийн эрүүл мэндийг сайжруулахын төлөө үнэ төлбөргүй эмчилгээ үйлчилгээ үзүүлэхэд хамтран ажиллах.

 

3. Эрүүл мэнд, Соёл, Боловсрол зэрэг салбарт харилцан туршлага судлах.

 

4. Хоёр хотын иргэдийн нийгэмлэг хооронд холбоо тогтоон, дэмжлэг үзүүлэх.

 

5. Харилцан итгэлцлийн дор хамтын ажиллагааны боломжуудыг нээн илрүүлэх, хөгжүүлэх зэрэг ажлууд хийгдэх юм.






Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.