БОАЖЯ-наас улсын хэмжээнд зохион байгуулсан “Цэвэр сайхан орчин аян”-д Сонгинохайрхан дүүрэг нийслэлийн 9 дүүргээ манлайллаа.

1

Сонгинохайрхан дүүрэг өөрийн нутаг дэвсгэрт байрлах хур хогийн 164 цэгийг бүрэн устгасан ажлаараа энэхүү шагналыг хүртлээ. 

 

06 дугаар сарын 01-нээс 07 дугаар сарын 01-ны хооронд Тохижилт цэвэрлэгээ үйлчилгээ Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт 23, Тээвэрлэлт үйлчилгээний төв Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт 40, Улаанбаатар шинэчлэл ХХК-нд 2, дүүргийн хэмжээнд 65 иргэдийн бүлгийн ажилтан, 57 хог тээврийн автомашин, 5 ковш тракторын бүрэлдэхүүнтэйгээр ажилласан байна.

 

Мөн 06 дугаар сарын 01-нээс 07 дугаар сарын 01-ний хооронд болзолт уралдаан зарлаж дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхлэн явуулж байгаа сууц өмчлөгчдийн холбоо, хороод болон хог хаягдал тээвэрлэгч байгууллагуудын дунд Иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, хог хаяхгүй байх дадал төлөвшүүлэх, дүүргийн нутаг дэвсгэрийн үүсмэл болон хур хог хаягдлын цэгийг бүрэн устгах, дахин хог хаягдлын цэг үүсгэхгүй байх үйл ажиллагааг идэвхжүүлэх, хог хаягдлыг бууруулах талаар шинэ арга барил бүхий санал, санаачлагыг дэмжих ажлыг зохион байгуулсан байна.






Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.